Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

СУРАГГҮЙ БОЛСОН АЯЛАГЧ ОХИН ОЛДЛОО

Дэлхийг ганцаараа тойрохоор нэгд үгээр сард дарвуулт онгоцоор далайд гарсан АНУ-ын Өмнөд Калифорнийн иргэн 16 настай Эбби Сандерлэнд Энэтхэгийн далайд хөвж яваад холбоо тасарч сураггүй болсон. Гэвч Австралийн Перт арлаас охиныг эрэхээр хөөрсөн 11 аврагчтай Контас онгоцны багийнхан охиныг олж, холбоо тогтоож чадсан байна.

Түүний дарвуулт онгоц 7-10 орчим метрийн өндөртэй давалгаанд цохиулсны улмаас хөдөлгүүрт нь бага зэрэг гэмтэл гарч, холбооны хэрэгсэл нь эвдэрсэн ч одоо бүх юм хэвийн болсон гэж ээжтэйгээ утсаар ярьсан байна. Сүүлчийн хоёр хоног Э.Сандерлэндийн гэрийнхэн болон ээжийнх нь хувьд тун хүнд байсан аж. Тэрбээр хөдөлгүүрээ засаж сансрын холбооны утасныхаа зайг цэнэглэжээ. Аялагчид тусламж хэрэгтэй болсон үед байршлаа мэдэгдэхдээ хэрэглэдэг радио хэрэгсэл нь автоматаар ажилд орсноор түүнд аюул учирсныг гэр бүлийнхэн нь мэдэж түгшүүр зарласан юм байна.

Охины ах Зак “Онгоц нь усанд живээгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь түүний нөөц радио хэрэгсэл онгоц живж, усны гүн 10 метр хүрсэн тохиолдолд ажиллаж эхэлдэг” гэжээ. Өдгөө 17 настай Зак дарвуулт онгоцоор дэлхийг тойрч дээд амжилт тогтоож байсан агаад дүү нь ахынхаа амжилтыг эвдэх оролдлого хийж байгаад төөрсөн нь энэ юм. Э.Сандерлэндийн байршилд хамгийн ойр байгаа загас агнуурын онгоц өнөө өглөө түүнд хүрэх юм байна. Охиныг хайж олон, байршлыг нь тогтоох ажлыг АНУ болон бусад орны Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ. Сандерлэндэд тохиолдсон энэ явдал далайгаар аялах хүсэлтэй омголон залууст нэлээд сургамж өгсөн гэнэ.

Тавдугаар сарын 16-аас дэлхийг тойрон аялана гэдгээ мэдэгдсэн Австралийн Жессика Симпсонд нэгийг бодогдуулсан бололтой. Ж.Симпсон бусдын туслалцаагүйгээр 37.013 км зам туулан дээд амжилт тогтооно хэмээн мэдэгдээд байсан. Гэвч Сандерлэндийн хэрэг явдлаас сургамж авсан эх, эцэг нь түүнийг дураар нь явуулахгүй болтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.