Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Суннитууд сонгуульд оролцохоос татгалзав

Иракийн суннитуудын намын томоохон эвсэл ирэх сарын гурванд болох парламентын сонгуульд оролцохоос татгалзаж байгаа тухайгаа зарлажээ. Тус намын хэдэн зуун нэр дэвшигч, түүний дотор “Үндэстний яриа хэлэлцээний фронт” эвслийн тэргүүн Салех альМутлакийг сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хориглосон нь ингэх шалтгаан болсон байна. Тэднийг дарангуйлагч асан Саддам Хусейны тэргүүлдэг байсан, үйл ажиллагааг нь хориглосон “Баас” намтай холбоо харилцаатай ажилладаг байсан хэмээн сэжиглэж нэрээ дэвшүүлэхийг нь хоригложээ. Түүнээс гадна шийтүүдэд илүү таатай нөхцөл бүрдүүлэх гэсэн Иран улсын шахалт хавчилт өөрсдийнх нь хүмүүс нэрээ дэвшүүлэхийг хориглох шалтгаан болсон гэж суннитуудын улс төрчид мэдэгджээ. Иракийн хэрэгт гадаадынхан оролцож буй нөхцөлд сонгуульд оролцох нь утгагүй юм хэмээн эвслийн төлөөлөгч тэмдэглэсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.