Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Удвал агсаны 90 насны ой ирэх онд тохионо

Монголын төр, нийгэм, соёл, утга зохиолын нэрт зүтгэлтэн Сономын Удвал агсны 90 насны ой ирэх онд тохиох билээ. Энэ ойг угтаж Монголын зохиолчдын эвлэл, С.Удвал сан, МУИС-ийн утга зохиолын тэнхим, Монголын саран ээж нийгэмлэг хамтран өчигдөр МУИС-ийн дугуй зааланд С.Удвал эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион байгуулав.  Харин ойг угтсан арга хэмжээ өнөөдөр МҮЭСТО-нд С.Удвал агсны нэрэмжит “Алтан лотос лянхуа” эмэгтэй уран бүтээлчдийын уран үгсийн чуулгаар үргэлжлэх аж.  Чуулганд түүний гэр бүлийнхэн, хамт ажиллаж байсан уран бүтээлчид, ойр дотны хүмүүс хүрэлцэн ирэх юм байна. Дашрамд сонирхуулахад С.Удвал агсан БНМАУ-ын депутатаар 14 удаа, Ардын хурлын тэргүүлэгч гишүүнээр 20 гаруй жил сонгогдож байсан юм. Мөн Монголын утга зохиолын түүхэнд уран үгсийн чуулганыг бий болгосон байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.