Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Стэндбай” хөтөлбөр Монголд амжилттай хэрэгжсэнийг онцлов

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч, Ази Номхон далайн газрын хэлтсийн дарга Стивен Барнетт, ОУВСгийн Монгол дахь суурин төлөөлөгч Пармешвар Рамлоган нарыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газар болон ОУВС-гийн хооронд тохиролцсон “Стэндбай” хөтөлб өр энэ сарын 1-нд дуусаж буй юм.

Ноён Стивен Барнетт уг хөтөлбөр Ази, Номхон далайн бүс нутгаас Монголд амжилттай хэрэгжиж дууссаныг онцлов. Ерөнхийлөгч “Хэдийгээр энэ хөтөлбөр хэрэгжиж дууссан ч гэсэн хатуу амлалт болзол хүлээлгүйгээр цаашдаа хамтран ажиллах олон чиглэл бий гэж Монголын тал үзэж байна. Ялангуяа орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төсвийг нь шинэтгэх бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ш а а р д л а г а т а й байгаа.

Мөн банкны салбарын тогтвортой, найдвартай үйл ажиллагааг хангах талаар дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд Монголбанк, Засгийн газарт туслах, эдийн засгийн төв байгууллагуудын бодлогын уялдааг сайжруулах тогтолцоо бий болгоход туслах болон бусад техникийн хамтын ажиллагаануудыг дурдаж болох юм” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.