Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Стратегийн зэвсгийг хорогдуулах шинэ гэрээ байгууллаа

     АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев нар цөмийн цэнэгт хошууг цөөлөх түүхэн гэрээнд гарын үсэг зурлаа. Хоёр тал одоо байгаа цөмийн цэнэгт хошуугаа 30 хувь буюу 1550 нэгжээр бууруулж, цэнэгт хошуу тээвэрлэгчийнхээ тоог ч цөөлөх юм байна.

   Стратегийн зэвсэглэлийг хорогдуулах тухай хоёр орны хооронд байгуулсан 1991 оны гэрээний хугацаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дуусгавар болж, талууд гуравдугаар сард шинэ гэрээнийхээ талаар тохиролцоонд хүрсэн. Гэрээг ёсчлох арга хэмжээ өнөөдөр өглөө Прагийн нэгэн шилтгээнд болж, хоёр гүрний тэргүүнүүд нүүр тулан ярилцсан байна.

     Ерөнхийлөгч Б.Обама 20 жилийн хугацаатай энэхүү гэрээний талаар “Цөмийн зэвсгийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг хоёр гүрэн энэхүү гэрээг байгуулснаараа энэ зэвсгийг хорогдуулах тал дээр бусдад үлгэр жишээ болж чадна гэдгээ харууллаа” гэв.

     Цөмийн цэнэгт хошууг 1550 цөөлнө гэдэг нь 1991 оныхоос 74 хувиар, 1991 оныхоос 30 хувиар байга бөгөөд цэнэгт хошуу тээвэрлэгчийг 800-гаар, тив алгасагч пуужин, цөмийн шумбагч онгоц болон бөмбөгдөгч онгоцонд суурилуулсан пуужингийн тоог талууд тус бүр 700-гаар хорогдуулахаар боллоо.

    ОХУ-ын Гадаад хэргийн сайд гэрээг “Хоёр улсын харилцан итгэлцлийн шинэ шат” хэмээн үнэлэв. Гэвч АНУ-ын Пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем Москвагийн санааг зовоож байна. Цагаан Ордон өмнө нь Европын холбооны гишүүн Чех, Польш улсуудад пуужингаас хамгаалах системээ байрлуулахаар шийдсэн нь Москвагийн дургүйцлийг төрүүлж, Б.Обама энэ төлөвлөгөөнөөсөө татгалзсан. Өнөөдөр Прагад ёсчилсон гэрээг байгуулахад түүний зүгээс буулт хийх гарцаагүй шаардлага байсан гэж шинжээчид энэ алхмыг нь дүгнэдэг. 

   ОХУ-ын зүгээс ч урьдчилсан арга хэмжээ авч “Хэрэв Вашингтоны зүгээс пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем байгуулах аливаа заналхийлэл мэдрэгдэх аваас гэрээнээс гарна” хэмээн урьдчилан сануулсан мэдэгдэл хийсэн.

О.ТОГОО "Өнөөдөр" сонин  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.