Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Стивен Хоукинг туслах хайж байна

Их Британийн физикч, хар нүхийн онол, “Цаг хугацааны товч түүх” номоороо алдаршсан Стивен Хоукинг хувийн туслах хайж буй гэнэ. Тэрбээр өөрийн албан ёсны сайтдаа “Компьютерийн өндөр мэдлэгтэй, аялах боломжтой, ямар ч төрлийн цахилгаан хэрэгслийг засаж чадах туслах ажилд авна” гэсэн зар тавьжээ. Нэрт физикчийн туслахын цалин жилд 38500 доллар аж.

Мэдрэлбулчингийн Дистрофи хэмээх өвчний улмаас 21 настай байхаас нь түүний бие мэдээ алдаж эхэлсэн гэнэ. Хэдийгээр эмч нар дээд тал нь гурван жил амьдрах настай хэмээн оношилсон ч Стивен Хоукинг өдгөө 69 нас хүрч, Кэмбрижийн их сургуулийн профессороор 30 гаруй жил ажиллаж, Америкийн иргэний дээд шагнал Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одон хүртсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.