ОХУ-ын Ким Базарсадаевын нэрэмжит олон улсын ари романс дуулаачдын хоёр дахь удаагийн уралдаан энэ сарын 21-23-нд болж манай улсаас 18 дуучин өрсөлдөж, ур чадвараа сойжээ. Гурав хоног үргэлжилсэн энэхүү тэмцээний гран-при шагналыг Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин СТА О.Хүрэлбаатар хүртэж эх орныхоо нэрийг гаргасан байна. Мөн Ч.Бадрал гуравдугаар байрт, “Сити” дээд сургуулийн оюутан Э.Амгалан, Дагвадорж, Энхбаатар нар оролцжээ. Тэднээс Дагвадорж тусгай байр эзэлж, гадаадын оронд зохион байгуулагдах томоохон тоглолтод урилгаар оролцохоор болсон байна. Тус уралдаанд нийт 40 гаруй уран бүтээлч өрсөлджээ. Мөн Соёл урлагийн их сургуулийн ооюутан Б.Дэлгэрбаяр утсгай байр эзэлсэн байна. Тэрээр ирээдүйтэй дуучин шагналыг хүртжээ.







0 Сэтгэгдэл