Нийслэлийн 35 дугаар дунд сургуулийн байранд УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн нэрэмжит “Стандарт-2010” математикийн олимпиад боллоо. Анх 35 дугаар дунд сургуулийн математикийн багш нарын санаачлагаар 2005 оноос эхэлсэн уг олимпиад уламжлал болон өдгөө зургаа дахь жилдээ зохиогдож байна. Энэ удаагийн “Стандарт-2010” олимпиадад нийт 19 сургуулийн 1100 гаруй хүүхэд оролцсон юм. Уг уралдаанд зургаан настай балчир сурагчаас эхлээд 11 дүгээр ахлах ангийнхан ч ирсэн юм. Эхний гурван байрт шалгарсан сурагчдыг өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар урамшуулдаг уламжлалтай. Энэ удаагийн олимпиад ч мөн адил анги тус бүрээс гурван байр шалгаруулах аж. Сургууль бүрийн анги тус бүрт 3 эрх олгосны дагуу нэг сургуулиас 1-11 дүгээр агийн нийт 33 сурагч оролцлоо. Энэ удаагийн “Стандарт-2010” олимпиад сурагч багши нарыг сорьсон өргөн хүрээг хамарсан уралдаан болж өнгөрлөө. Уралдааны дүнг маргааш танилцуулж, шилдэг сургууль болон сурагч нарт шагнал гардуулах юм.







0 Сэтгэгдэл