Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Спартак”-ыг амилуулсан зураач үзэсгэлэн гаргалаа

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд тайз дэлгэцийн зураач С.Ариунболдын уран бүтээлийн үзэсгэлэн гарч буй. “Гарвал” нэртэй эл үзэсгэлэнд Хүүхэлдэйн театр, ДБЭТ, ҮДБЭЧ болон орон нутгийн театруудад ажиллаж байхдаа урласан түүний тайзны эх загваруудаас гадна хувцас хэрэглэл, уран зураг зэрэг 100 гаруй уран бүтээл багтсан байна.

Зураач С.Ариунболд үзэсгэлэн гаргах болсон шалтгаанаа “Тайз дэлгэцийн ард ажилладаг уран бүтээлчийн ажил үзэгчдэд ил тод харагддаг ч тухайн хүнийг нь тэр бүх мэддэггүй. Мөн бүтээл нь театруудын агуулахад дарагдаж, үрэгддэг байдлыг халахыг зорьсон” хэмээн тайлбарласан юм.

Тэрбээр 1989 онд ОХУ-ын Киев хотын Балетын театрт “Спартак” бүжгэн жүжиг, Улаан-Үдийн “Гоо марал” театрт “Монгол гарвал” жүжиг, 1999 онд ДБЭТ-т “Кармен” бүжгэн жүжиг, 2001 онд “Учиртай гурван толгой”, Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр” жүжиг, 2002 онд Шанхай хотод болсон “Өвөрмонголын ардын найрал дууны наадам”-д зориулсан тоглолт зэрэг томоохон хэмжээний уран бүтээлийн ерөнхий зураачаар ажиллаж байжээ. Өдгөө тэрбээр “ХIII зуун” үндэсний цогцолборын зураач, гүйцэтгэгчээр ажиллаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.