Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёолсон төмс идэж болохгүй

Төмс ургаж, соёолоход азотлог бодис нь багасч солонин хэмээх бодис хуримтлагдан, гашуун амттай болдог байна. Энэхүү бодис нь хортой бөгөөд хүн байтугай амьтан ч хордож болдог гэнэ. Ялангуяа соёолж ургасан төмсний соёонд солонин их хуримтлагддаг учир соёолон ургасан төмсийг мал, гэрийн тэжээмэл амьтанд өгөхдөө соёог нь авч хаяад булцууг өгдөг ажээ. Гэтэл Монголчууд хоол хүнсэндээ одоог хүртэл хэрэглэсээр л байна… 

Төмсний түүхийг сонирхуулахад Өмнөд Америкаас гаралтай ургамал бөгөөд байгаль дээр Боливийн уулархаг нутагт зэрлэгээр ургадаг ажээ. Эрдэмтдийн судалгаагаар 14 мянган жилийн тэртээ Өмнөд Америкийн индианчууд төмсийг хүнсэнд хэрэглэж байсан нь нотлогдсон ба 400 жилийн тэртээгээс анх Европт нэвтэрсэн буюу 16-р зуунд Өмнөд Америкаас Испаний ачаа тээврээр дамжин Европт орж ирээд дараа нь Испани, Итали, Английн усан цэргийн ачаа тээврээр /1640/ онд Лондонд ирж хожим нь 18-р зууны сүүлч хагасаар Германд тэндээс Австри, Ирланд, Швейцарь, Франц зэрэг улсад тус тус тарих болжээ.

Б.ЭНХ-УЯНГА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.