Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Соёл урлаг-Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулав

Завханы Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд  сурталчлах зорилгоор  “Соёл урлаг-Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулжээ.

Энэ үеэр цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлого, цагдаагийн газар, хэлтсээс гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж буй ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг иргэдэд өгч цагдаагийн алба хаагчид урлагийн тоглолт үзүүлжээ.  Түүнчлэн цагдаагийн албанд ашиглагдаж буй зэвсэг, техник хэрэгслийн үзүүлэн  гаргаж, тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлгийг иргэдэд тараасан байна. Энэхүү арга хэмжээнд 500 гаруй иргэн хамрагджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.