Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёл иргэншлийн холбооны IV чуулга уулзалт эхэллээ

Манай гаригийн хүчирхэг лидерүүд, төр засгийн тэргүүнүүд, сайд нар, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллага, иргэний болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, залуучууд, бизнес эрхлэгчдээс бүрдсэн 2500 орчим төлөөлөгчид Катарын Доха хотноо энх тайвныг тогтооход соёл иргэншлийн гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэж эхэллээ.

НҮБ-ын ивээл дэх Соёл иргэншлийн холбооны энэ удаагийн чуулга уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Ерөнхийлөгч К.Вульф, Австрийн Ерөнхийлөгч Х.Фишер, Малийн Ерөнхийлөгч Амадү Түре, Катарын Эмир Шейх Хамад бин Халифа Аль-Тани, тус улсын тэргүүн хатагтай Шейха Моза Бинт Нассир, Бразилийн дэд Ерөнхийлөгч М.Тимер, Португалийн Ерөнхийлөгч асан, Соёл иргэншлийн холбооны Дээд төлөөлөгч Ж.Сампайо зэрэг удирдагчид оролцож байна.

Чуулга уулзалтын нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Катарын Улсын Эмир Шейх Хамад бин Халифа Аль-Тани, Туркийн Ерөнхий сайд Р.Т.Эрдагон нар үг хэллээ. “Соёлын олон төрөл хөгжилд ямар нөлөөтэй вэ?” сэдэвт нээлтийн хуралдааны үндсэн илтгэгчийн нэгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцлоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.