Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд зориулж 66.000 доллар төсөвлөжээ

Монгол хөөмийн урлагийг урд хөршийнхөн өөрийн нэрээр ЮНЕСКОд бүртгүүлсэн тухай яриа өнөө хэр нь үргэлжилж, монголчууд энэ асуудалд сэтгэл эмзэглэсэн хэвээр бай гаа. БСШУы сайд Ё.Отгон баяраар ахлуулсан тө лөө лөгчид БНХАУ-ын тал тай энэ асуудлаар хэлэлцээр хийгээд иржээ. Хоёр орны аль алинд нь байгаа соё- лын өвийг ЮНЕСКО-д бүрт гүүлэхдээ талууд харил цан тохиролцож, ард түмний санаа сэтгэл, өв уламжлалыг хүндэтгэн уян хатан бодлого баримтлах болов.

Өнөөдрийн байдлаар ма найхаас гадна 15 ор чим улсад хөөмий уламж лагдан, хөгжиж байгаа тухай судалгааны баримт бий. Тухайлбал, ОХУ-ын Тува, Халимаг, Хакаси, Буриад, Якут зэрэг газарт хөөмийн өв тээгчид цөөнгүй бий. Тува гэхэд нийслэл Кызыл хотдоо “Дэлхийн хөөмийн төв” байгуулан ажиллуулдаг байна. Энэ жил манай төр засгийн зүгээс анх удаа 66.000 доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг соёлын биет бус 10 өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд зарцуулахаар болжээ.

Энэ удаагийн хэлэлцээрээр хоёр улс харилцан соё лын төв байгуулах, Монгол Улсаас соёлын биет өвийг хил дамнуулан худалдахаас сэргийлэх, боловсролын дипломыг хоёр оронд хүлээн зөвшөөрөх зэрэг дөрвөн асуудлаар хамтарч ажиллах боллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.