Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сондгой харагдсан соёмбо, MNG буюу 10 ТЭРБУМЫН БИЗНЕС

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс Замын цагдаагийн газрын харьяанд байсныг Авто тээврийн газарт 2008 онд шилжүүлсэн. Уг иь тус хэлтсийг Замын цагдаагийн газарт байх нь илүү үр дүнтэй, хэрэгтэй гэж өмнө нь гурван удаа энэ асууд лыг буцаасан ч бас л нэг баяр, амралт тааруулаад УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн хичээл зүтгэлээр Авто тээврийн газрынхан өөрийн мэдэлдээ авчихсан юмдаг. Монгол Улс 400 мянга гаруй тээврийн хэрэгсэлтэй. Тээврийн хэрэгслийн дугаар солих, худалдах, шилжүүлэх гээд асар их ажилтай хэлтсийг өөрийн мэдэлд авснаар Авто тээврийн газрынхан бүртгэлээ сайжруулж, дугаарын давхардлыг арил гах гээд хийх ажил мундахгүй баймаар. Гэтэл тус газрын удирдлага автомашины дугаар өөрчлөхөд л хамаг анхаарлаа хандуулаад байх юм. Жилийн өмнө машины дугаарыг өөрчлөх гарцаагүй шаардлага байна гээд, түүнийхээ баталгаа болгож бүхий бичиг баримт цуглуулсан байсан.

Дугаарын үйлдвэрүүд Монгол гэдэг үгийг товчлохдоо MNG гэж бичдэг. Гэтэл манай улс Ве нийн конвенцид MGL гэсэн товч лолтой байдаг. Үүнийг өөрч лөхгүй бол болохгүй нь гэх мэтээр сүр дуулиан болгож эхэлсэн. Бас нэг шалтгаанаа машины дугаарт төрийн соёмбо байрлуулсан нь Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийг зөрчиж байгаа тул өөрчлөх ёс той гэж байсныг санаж байна. Монгол Улсын авто тээврийн бүртгэлийн асуудлыг хариуцаж буй газар иймхэн асуудлыг шийдэж чадахгүй, бүхэлд нь өөрчилнө, дэлхийн стандартад нийцүүлнэ хэмээн ярих нь цаанаа бизнесийн том эрх ашиг байгаа гэж хардахад хүргэсээр. Машины дугаар үйлдвэрлэж буй гарын арван хуруунд багтах үйлдвэрийнхэнд MGL гэж бичихийг үүрэгдэж, соёмбо хийхгүй байхыг сануулахад л хангалттай.

Шинэ дугаар санаачлагчид хэсэг хугацаанд уйгагүй хөөцөлдөж байснаа иргэдийн шүүмжлэл, сэтгүүлчдийн нийтлэлд цохигдоод нам болсон. Тэгвэл сүүлийн үед нөгөө ажил нь өөр хувилбараар гараад ирж. Монгол Улсын тээврийн хэрэгслийн дугаарыг гурван оронтой болгох гарцаагүй шаардлага гэдгийг тэд дэвшүүлэх болов. Тэднийхээр бол гурван оронтой болгочихвол тээврийн хэрэгсэл дэг журамдаа орж, улсын дугаарын давхардал арилах гэнэ. Нийслэлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зам тээврийн ослоор найман хүн нас барж, 32 иргэн гэмтсэнээс 11 нь насан туршдаа тахир дутуу болсон баримт байна.

Хамгийн ноцтой асуудал болоод буй энэ мэт осол, зөрчил тээврийн хэрэгслийг гурван оронтой болгосноор буурахгүй нь лавтай. Гэтэл яагаад, ямар ч зайлшгүй шалтгаангүй ажлыг өнөө маргаашгүй хийх ёстой мэтээр байн байн ярьж, улайраад байгаа юм бол. Авто тээврийн газрынхан бас л баахан цаг, мөнгө гарздан байж тээврийн хэсэгслийн дугаарыг гурван оронтой болгох тухай олон хавтас материал бүрдүү лээд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад өр гөн барьжээ. Сайд асан тэднийг шууд буруутгасангүй, гарцаагүй шаардлага байгаа эсэхийг асууж тодруулаад “Тээврийн хэ рэгсэл эзэмшиж буй иргэдийн халаас руу төр орох ёсгүй” хэмээснээр энэ ажил түр хойшилжээ.

Монгол Улсад, тэр дундаа авто тээврийн салбарт өнөөдөр тээврийн хэрэгслийн дугаар солих нь чухал уу, эсвэл авто тээврийн салбарын техникийн бодлогыг төгөлдөржүүлж, шинэ техник, технологи нэвтрүүлж, стандартыг боловсронгуй болгох, тээврийн хэрэгслийн техникийн хяналт, засвар үйлчилгээний үйл ажиллагаанд хяналт тавих, тохирлын үнэлгээ, баталгаажуулалтыг өндөр түвшинд хийх хэрэгтэй юу гэдгийг энэ газрын удирдлага нэг л сайн ойлгохгүй байх шиг. Тээврийн хэрэгслийн утаа, дуу чимээ хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нө лөөлж, зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин давчихаад байна. Нийслэлээр тогтохгүй аймгийн төвүүдэд хүртэл асуудал болж буй агаарын бохирдлын 20-40 хувийг автомашины утаа үүсгэж, иргэдийн уушгийг хордуулдгийг тэд огт ойшоодоггүй нь харамсалтай.

Аль болох бага өртгөөр дугаар үйлдвэрлэж иргэдэд үнэ хүргэж зарахыг тэд гол ажлаа болгож буй нь харамсалтай гэ хээсээ илүү хардлага дагуулаад байна. Өдрөөс өдөрт нийслэлийн авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж буй нь тэдэнд мөнгө болж харагдаад байгаа юм биш биз. “Энэ жилийн эхний хагаст ажил эхлэхгүй ч оны сүүлчээр тээв рийн хэрэгслийн дугаарыг өөрч лөх байх” хэмээн Авто тээврийн газрын удирдлагууд горьдлого тээн ярина лээ. Дугаар солих ажилд шаардагдах 10 шахам тэрбум төгрөг тэднийг, цаад эздийг нь зүгээр суулгахгүй байгаа юм болов уу.

Х.ОЮУН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.