Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

СОНГУУЛЬ УГТСАН УЛС ТӨР: БУЛГАН

 Атар эзэмшиж, атаршсан газрыг дахин сэргээж, хөрстөд дус луулсан хөлснийхөө хүчээр амьдардаг булганчуудыг “Будаан дээрээ зодоонтой” гэж яагаад дамшигладаг байна аа. Улстөрчдийн “зодоон” илэрдэг сонгуулийн жил гарлаа. Булганд ч бас сонгуулийн албан бус кампани хэдийнэ өрнөчихөж. УИХ-ын 2012 оны сонгууль Булганд ямаршуу өрсөлдөөн эхлүүлснийг тандав. Намууд Булганаас жийрхүү байна. УИХ-ын гурван сонгууль дараалан “улайсан” тариаланчдын саналыг 2012 онд өөрчлөх гэж зориглох хэрэг байна уу, үгүй юү гэсэн болгоомж МАН-ынхнаас бусад улс төрийн хүчний горилогчдыг айлгах болжээ.

УИХ-ын 2008 оны сонгуульд МАХН (одоогийн МАН)-аас гадна АН, ИЗН, ҮШН, БНН зэрэг олон намын нэр дэвшигчид өрсөлдөхдөө 1996 онд ялсан "Ардчилсан холбоо" эвслийн Я.Эрхэмбаяр, Д.Дашпүрэв хоёрын буухиа өөрсөд рүү нь чиглэж мэднэ хэмээн найдсаных байжээ. МАН Булган аймгийн 34 мянган сонгогч УИХ-ын 2008 оны сонгуулиар хууль тогтоох танхимд хоёр төлөөлөл илгээсэн нь МАН-ын Э.МөнхОчир, Ц.Цэнгэл нар юм. УИХын сонгуулийн тухай шинэ хуулиар нэг мандаттай зургаан аймаг байх агаад үүнд Булганы тойрог багтана. Одоогийн байдлаар эл мандат дээрх өрсөлдөөн МАН-ын дотоодод нэлээд хүчтэй өрнөж эхэлжээ.

Булганы ганц мандатын төлөө УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Ц.Цэнгэл, НИТХ-ын төлөөлөгч Г.Идэрмаа нараас гадна сайд Ё.Отгонбаяр “үзэлцэж” байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр өөрийгөө тун саяхныг болтол 120 мянгатад төрж өссөн хотын хүүхэд л гэж тооцож явсан болов уу. Албан тушаалын шатаар амжилттай ахиж яваа хэнбугай ч нутаг усны хүчин зүйлээс зайлах аргагүй. Монголын улс төр дэх “нийслэл хөвгүүд” голдуу эцгийнхээ нутаг руу гүйдэг бол Ё.Отгонбаяр ээжийнхээ төрж өссөн Булган хангайг түшиж байна. Тэрбээр МАХНын ерөнхий нарийн бичгийн дарга байсан, Засгийн газрын сайдын албатай гээд хэн хүний хүрээд байхааргүй өндөрт мандаж яваа хэр нь УИХ-ын сонгуульд огт нэр дэвшиж үзээгүй, “ногоохон” горилогч гэдгээрээ онцгой. Ё.Отгонбаяр сайд нам, засгийн ажлын алиныг ч үлдээлгүй Булган руу томилогдох далим бүрт морилох болсны цаад учрыг нь нутгийн иргэд андахаа больжээ.

Тэрбээр хэдийгээр өөрийнхөө нэрээр өрсөлдөж үзээгүй ч генсек байхдаа том намын сонгуулийн штабыг атгалцаж явсан гол менежер гэсэндээ МАН-ынхаа анхан, дунд шатныханд тал алдахгүйгээ хэнээр заалгах билээ. Булган аймгийн МАН-ын хороонд идэвхийлэн зүтгэдэг танил маань Ё.Отгонбаярын нэрийг хэлж чадахаа больтлоо өөриймсжээ, “манай сайд” гэж ирээд л. Булганы 16 сумын сургууль, цэцэрлэгийн багш нарын дунд салбарынхаа сайдтай нүүр тулж үзээгүй хүн ганц ч үгүй. Тэр бүү хэл, Ё.Отгонбаяр сайд Булганыхаа багш нарт өөрийн гараар салбарын тэргүүний тэмдгийг энгэрт нь зүүж өгөхөөр хавар хаврын эхэнд заавал зочил дог уламжлал сүүлийн хоёр жил тогтжээ. Тэрбээр Булганы багш нарт төдийгүй оюутнуудад ч гараа сунгасан гэнэ. Сайдын ивээлээр 2011 оны хичээлийн жилийн эхэнд бусад их, дээд сургуулиас Монголдоо нэр хүндтэй МУИС руу шилжин суралцсан Булганы хүүхэд нэг бусаар тоологддог сурагтай.

Ирэх жил ээжийнхээ нутгийн ээлийг хүртэхээр зорьж яваа Ё.Отгонбаяртай нэр дэвших мандатын төлөө хүчтэй өрсөлдөх хүн МАН дотор УИХ-ын гишүүн Э.МөнхОчироос өөр байхгүй. Тэр үнэхээр хүч тэй өрсөлдөгч. 2004 оны сон гуульд аавынхаа алдраар аар хуу явсан Энэбишийн Мөнх-Очир ирэх сонгуулийн мандатыг өө- рийн нэрээр өмчлөхөөс өөр гарцгүй. Л.Энэбиш агсан УИХ-ын 2000 оны сонгуульд Булганы 11 дүгээр тойрогт ялж, парламентад спикерээр ажиллаж байв. Эрхэм түүнийг таалал төгссөнөөс хойш хүү нь "Энэбиш" сан байгуулж, тэнд төвлөрсөн мөнгөнөөс 850 сая төгрөг гарган Булган аймгийн сум тус бүрт 50 саяыг хуваарилан жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төслийг 2008 оноос санхүүжүүлж буй.

Булганчууд ирэх сонгуульд ч Э.Мөнх-Очирыг хамгийн хүчтэй өрсөлдөгч байна гэдэгт итгэлтэй байдаг аж. Яагаад гэвэл тэрбээр Булганаас Улаанбаатарын их, дээд сургуульд суралцаж байгаа бүх оюутныг 2011-2012 оны хичээлийн жилд орон байраар үнэ төлбөргүй хангажээ. Энэ нь хотод хүүхдээ сургаж байгаа булганчуудын хувьд томоохон хөрөнгө оруулалт болсон байна. Ц.Цэнгэл УИХ-д Булганаас хоёр дараалан сонгогдсон “дархан” гишүүн. 2012 оны сонгуульд дахин нэр дэвших сонирхол түүнд маш их бий. МАН-ын одоогийн удирдлага Ц.Цэнгэлд ийм боломж олгох эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Туршлагатай парламентчийн хувьд “хувь заяатайгаа” эвлэрэн зүгээр суух бодол өвөрл өж ухарсангүй.

Өнгөрсөн гурван жилд тойргийнхоо сонгогчидтой уулзаж ярилцсан тоон үзүүлэлтээрээ Ц.Цэнгэл гишүүн Э.Мөнх-Очирыг ардаа орхих жишээтэй. МАН-аас Булганы тойрогт горилж яваа цорын ганц эмэгтэй бол НИТХ-ын төлөөлөгч Г.Идэрмаа. Тэрбээр Хутаг-Өндөр сумын харьяат юм билээ. Гэвч улстөрч бүсгүй одоогоор нутгийн дэвжээнээ танигдаж амжаагүй л явна. МАХН МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал тэргүүтэй төлөөлөгчид энэ долоо хоногийн сүүлчээр Бул ганыг зорих гэж байна. Тэд улс төрийн газрын зураг дээр улаанаар тэмдэглэгдэж байгаа Булган аймагт МАН-ын саналаас хуваах төлөвлөгөөтэй сонгуульд орохыг үгүйсгэхгүй. Намын нэр дугуйлах хуудаснаа МАХН гэсэн товчлолоо дурайлгасан байхад Булганыхан будилна гэсэн тооцоо мэдээж бий. МАХН-ын гишүүдийг гурвантаа сонгосон аймаг шүү дээ. ТүүнчлэнМАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд энэ аймагт 17 мянган хүний санал авч, АН-ын лидер Ц.Элбэгдоржид тавхан хувиар ялагдсаныг санах хэрэгтэй.

МАХН одоогоор Булганд хэнийг сойхоо шийдээгүй байгаа аж. Н.Энхбаяр МАХНын нэр дэвшигчийг хэн ч байсан дагуулаад Булганы сумдаар ганц эргэхэд нутгийнханд танил болгож дөнгөнө. Хэрэв МАН нэрийг нь дэвшүүлээгүйгээс Ц.Цэнгэл гомдвол МАХН түүнд санал тавихаар зэхэж байхыг ч үгүйсгэхгүй. МҮАН УИХ-ын 2012 оны сонгуульд М.Энхсайханы МУНН-тай эвсэж орно гэлц дэг. Хэрэв энэ эвсэл байгуулагдвал 2004 онд АН-аас, 2008 онд ҮШН-аас Булганд “зодоглож” явсан Б.Цогтгэрэл дэвших магадлал бас бий. АН Ардчилсан нам Булган аймагт ядаж Иргэдийн төлөө- лөгчдийн хуралд цөөнх болдог. АН-ын Я.Эрхэмбаяр "Ардчилсан холбоо" эвслээс 1996 оны сонгуульд дэвшиж Булганы аравдугаар тойрогт ялалт байгуулж явсан туршлагатай. Харин яагаад 2000 оны сонгуульд өрсөлдөлгүй хойш суусан нь учир битүүлэг.

Найман жилийн завсарлага түүнд дахин УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрч хvч хайрласан уу, 2008 онд АН-аас дэвшсэн боловч “өвдөг шороодсон”. Я.Эрхэмбаяр 2012 оны сонгуульд хэрхэхээ шийдэж ядан байгаа сурагтай. “Буян” Жагаагийн дүү Б.Батсайхан 2008 оны сонгуульд ахынхаа БНН-аас Булганд өрсөлдөж ялагдмагцаа АН-ын гишүүн болсон билээ. Тэрбээр 2012 оны сонгуульд АН-аас нэр дэвших зорилгоор ийн нам сэлгэсэн байна. Гэвч АН-аас сонгуульд дэвших нэрсийг шийддэг ҮЗХ-ны гишүүн болж чадаагүйн улмаас хамаг найдвараа гээж орхижээ.


0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.