Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгуулийн хууль, Жендерийн хуулийн төслийн талаар санал солилцов

Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Жендерийн Үндэсний хорооны дэд дарга Б.Долгор Австралийн Үндэсний Их Сургуулийн улс төрийн ухааны багш, профессор, НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн төслийн олон улсын зөвлөх Бэн Райлитай өнөөдөр төрийн ордонд уулзлаа.

Б.Долгор УИХ-аар хэлэлцэх гэж байгаа УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслүүд, Жендерийн тухай хуулийн ач холбогдлын талаар санал солилцов. Тэрээр Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд Парламентын сонгуулийн пропорционал системийг сонгох нь давуу талтайг дурдаад, эмэгтэй нэр дэвшигчдийн болон суудал хадгалах квот, намын жагсаалтад эмэгтэй нэр дэвшигчдийг байршуулах асуудлаар ярилцаж, улс орнуудын эрх зүйн практик дахь Парламентад сонгогдох эмэгтэйчүүдийн квотын асуудлаар байр суурийг нь сонирхов.

Б.Райли эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг баталгаажуулах хэд хэдэн арга хэлбэр байж болохыг дурдаад, Монголын эрх зүйн системийн онцлогийг харгалзан үзэж нэр дэвшигчдийн намын жагсаалтад эмэгтэйчүүдийн квотыг тогтоох, эсвэл Парламентын суудлын тоонд эмэгтэйчуудийн квотыг хатуу тогтоож өгөх эрх зүйн механизмууд байж болох юм гэсэн саналыг хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.