Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгуулийн хуульд квот тусгахгүй бол бүсгүйчүүд жагсана

Э м э г т э й ч ү ү д и й н тө лөөх байгууллагууд квотын буюу сонгогдох эрхийнхээ төлөө нэгдэн жагсахад бэлэн байна. Энэ нь Жендерийн тухай хуулийн төслөөс эхтэй юм. Уг төслийг батлуулах гэж тэд гурав дахь Парламент дамжин хүлээж байгаа аж.

Төсөлд УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн 30- аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар заасан. Мөн төрийн захиргаа, үйлчилгээний гэх мэтээр салбар бүрээр ангилан 30-40 хувийн квот тусгажээ. МАХНын бүлгийнхэн төслийг хэлэлцээд нэр дэвших бүсгүйчүүдэд олгосон 30 хувийн квотыг хасаж, Сонгуулийн хуульд оруулах, бусад салбар дахь хувийг багасгах гэх мэтээр уян хатан байх хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн.

Тэгвэл тус бүлгийнхэн Жендерийн тэгш байдлын үндэсний хорооныхонтой уулзахдаа “Нэр дэвших 30 хувийн квотыг Жендерийн тухай хуулиас хасаад Сонгуулийн тухай хуульд тусгая” гэсэн тохиролцоо хийсэн байна. Мөн зарим салбар дахь квотыг хорогдуулахаар тохиролцож чаджээ.

Харин Үндэсний хорооныхон 30 хувийн квотыг буулгахгүй гэсэн байна. Хэрэв МАХН-ынхан амласан ёсоороо удахгүй батлах гэж буй Сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй байх заалтыг оруулахгүй бол бүсгүйчүүдийн эрхийн төлөөх байгууллагууд нэгдэн жагсах юм байна. Өмнө нь УИХ Сонгуулийн тухай хуульд ийм квот оруулсан атлаа 2008 оны сонгуулиас өмнөхөн буцаагаад хасчихсан. Дахин ингэж баярлуулан гомдоохыг бүсгүйчүүд “тэвчихгүй” бололтой.

С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.