Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгуулийн хуулийн төслийн талаар санал солилцов

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Акбар Усмани, Австралийн Үндэсний Их Сургуулийн улс төрийн ухааны багш, профессор, НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн төслийн олон улсын зөвлөх Бэнжамин Райли нарыг 2010 оны 5-р сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд УИХ-аар хэлэлцэх гэж байгаа УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслүүдийн ач холбогдлын талаар санал солилцов.
Тэрээр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс Монгол Улсын сонгуулийн тогтолцоог шинэчлэхэд зөвлөмж үзүүлэх төсөл хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улс Парламентын сонгуулийн мажоритар, пропорционал, холимог аль ч хэлбэрийг сонгосон дагалдах эрх зүйн зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлагатай байгааг онцлов. Мөн Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх явдал нь нийгмийн сэтгэлгээ, сонгогчийн боловсролыг дээшлүүлэх асуудалтай нягт холбоотой байна гэдгийг тэмдэглэлээ.
А.Усмани Монгол Улсын сонгуулийн тогтолцооны шинэчлэлийн ажилд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр тусламж үзүүлэхэд бэлэн гэв.
Б.Райли Монголын эрх зүйн систем, газар нутаг, засаг захиргааны онцлогийг харгалзан үзэж сонгуулийн тойргуудыг тодорхой хэмжээгээр хадгалах нь зүйтэй гээд Монголын улс төрийн системийн хувьд хоёр намын тогтолцоонд шилжих нь ач холбогдолтой бөгөөд ардчилал шинээр тогтоосон улс орнуудын дийлэнх нь энэ практикийг хэрэгжүүлэхийг зорьж байгааг Ерөнхий сайдад уламжиллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.