Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгуулийн тухай хуулийн төслийг дэмжив

УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан мэдээлэл хийлээ. Бүлгээр УИХ-ын гишүүн Л.Болд нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжжээ. Мөн хуралдаанаар Жендерийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Хэлэлцүүлгийн шатанд тодруулах заалтууд олон бий аж. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар сайд Т.Ганди мэдээлэл хийжээ. Гишүүдийн хувьд жил бүр ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр тэрбумаар нь мөнгө төсөвлөж, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлдэг ч үр дүн нь харагддаггүй. Тиймээс яаж ажиллавал үр дүнтэй байна вэ гэдгийг бодолцож, төлөвлөж ажиллах нь үр дүнд хүрнэ гээд, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр чухал санаануудыг бүлгийн гишүүд хөндсөн байна. Засгийн газраас жилд 60 мянган хүнийг ажлын байраар хангана гэсэн зорилт тавьдаг аж. Харин хөдөлмөрийн зах зээл дээр жил тутамд дээр дурдсан хэмжээний хүмүүсийг ажлын байраар хангах шаардлага тавигддаг. Харамсалтай нь, хэрэгжиж байсан удаагүй. Тиймээс төрөөс тодорхой хөрөнгө тусгаад, энэ жил тэдэн хүнийг ажлын байраар хангая гэсэн зорилт тавиад үзвэл үр дүн гарах юм биш үү гэсэн санааг ч зарим гишүүн хөнджээ. Оюутолгой ордыг ашиглахтай холбоотойгоор ажлын байр гарч ирнэ. Түүнд танил талаа гэхээсээ илүү жинхэнэ хөдөлмөрлөх сонирхолтой, ажилгүй иргэдээ хамруулж, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах нь чухал гэсэн санааг ч бүлгийн гишүүд хөнджээ. Харин Харилцаа холбооны тухай хуулийн төслийг энэ удаагийн бүлгийн хуралдаанаар хэлэлцэж амжаагүй байна.
Г.Ананд "Монцамэ"

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.