Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

СОНГОДОГ ҮДШИЙГ “БОГЕМА”, “ДОН КИХОТ” ЧИМНЭ

Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа бямба гаригийн үдэш Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Богема” дуурь тоглох гэж байна. Тэрбээр олон арван дуурийн хөгжим бичсэний дотроос “Тоска”, “Турандот”, “Чио Чио сан”, “Богема” дуурь нь дуулах чадварыг шалгах, чансаатай бүтээл болон мөнхжиж, дэлхийн хамгийн алдартай театруудын үндсэн хөтөлбөрт багтан тоглогдсоор иржээ. 1896 онд Турины театрт анх нээлтээ хийсэн эл дуурийг ДБЭТ-ын тайзнаа 2004 онд найруулагч Г.Эрдэнэбаатар амилуулсан юм.

Эрэгтэй тенор, басс, баритон эмэгтэй сопран хоолойтнуудын чадлыг шалгадаг “Богема”-д энэ удаа Ч.Түмэндэмбэрэл, гавьяат жүжигчин М.Болд, Ц.Баттөр, Э.Бумхүү, Б.Алтанхуяг, Ө.Уянга, Н.Туяа нар гоцолно. Түүнчлэн ням гаригийн үдэш Петербургийн төв театрын балетын хөгжмийн зохиолч асан Л.Минкусын “Дон кихот” бүжгэн жүжиг ДБЭТ-ын тайзнаа тоглоно. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт бүжгэн жүжгийг 1971 онд тайзнаа анх тавьсан хэлбэрээр нь буюу төрийн шагналт, балетмейстер Б.Жамьян дагвын дэглэлтээр тоглох юм байна.

Балетыг Х.Чойжилсүрэн, Д.Чинбат, ардын жүжигчин О.Ганбаатар, балетчин Ч.Ганчимэг, О.Ганцоож, ур лагийн гавьяат зүтгэлтэн Д.Отгонням, Б.Са руул, Б.Энхтуул, Ц.Хонгорзул нар гоцолно. Испанийн Барселон хотод өрнөх залуусын хайр дурлал, зугаа цэнгэл, дээдсийн хүрээнийхний үдэшлэг наадам зэргийг олон төрлийн бүжгийн хөдөлгөөнтэй хоршуулан харуул сан энэ балетыг Москвагийн их театрт 1969 онд анх тогложээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.