Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“СОНГОДОГ” ХӨРГҮҮДИЙГ ТОЛЬДООРОЙ

 Өв тэгш бие галбир, уран хөдөлгөөн, ялдам дүрийг илтгэсэн балетчдийн хөрөг ДБЭТ-ын ханыг чимжээ. Бэлтгэлээ хийж буй бяцхан балетчид, анхны дүрээ авсан шинэхэн бүжигчин, их ажлын дараа амарч суух залуу бүжигчний дүрийг тэндээс харж болно.

Залуу уран бүтээлч Н.Цэвэлмаагийн бие даасан анхны үзэсгэлэн “Сонгодог” нэртэйгээр нээлтээ хийсэн нь энэ. Тэрбээр багаасаа сонгодог урлагийн сайхныг мэдэрч, шимтэж өссөн аж. Тиймээс ч үзэсгэлэнгээ сонго дог урлагийн өргөөнөө нээж, балетын бүжигчдийн хөрөг зургуудыг дэлгэжээ.

”Балет сонгодог урлагийн гайхам сайхан чанарыг төгс илэрхийлдэг гэж би боддог. Тийм гэгээлэг, уян зөөлөн, гоо сайхан зүйлийг зурахгүй өнгөрч боломгүй санагдсан” хэмээн Н.Цэвэлмаа хэлсэн юм. Тэрбээр тус театрын тайзнаа тавьсан бүтээлүүдийг алгасалгүй үздэг гэсэн.

“Тухайн хүний сэтгэл, үзэл бодлыг гаргаж нэг ертөнцийг нээж байдаг учраас би хөрөг зураг зурах дуртай. Цаашдаа ч энэ чиглэлээр туурвина” хэмээн зураач бүсгүй сэтгэгдлээ хуваалцсан юм.


Б.ЭГШИГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.