ДБЭТ-ын гоцлол дуучин Ш.Наранчимэг “Урлагийн бурхдын ордонд намайг…” нэртэй бие даасан гурав дахь тоглолтоо энэ сарын 18-нд хийх гэж байна. СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр 2003 онд төгссөн тэрбээр 2006 онд Ромын Санта Чилийн нэрэмжит консерваторид мэргэжил дээшлүүлжээ. Гавьяат жүжиг чин С.Хонгорзул, С.Жавх лан, Т.Баясгалан дуучин Л.Чулуун баатар нарын
нэртэй дуучинтай оюутны ширээнд зэрэгцэн сууж байсан Ш.Наранчимэг ангийнхнаасаа ганцаараа сонгодог урлагт хөл тавьсан юм билээ. Өвөрмөц нэртэй уг тоглолтод Ж.Пуччини, Ж.Верди, төрийн хошой шагналт Н.Жанцанноров, төрийн шагналт Б.Шарав, Х.Билэгжаргал, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баттөмөр нарын бүтээлээс сонордуулна гэсэн.







0 Сэтгэгдэл