Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Солонгос эмэгтэйчүүд хайр халамж үгүйлдэг

“Хэрвээ та дахин төрвөл ямар хүйстэй болохыг хүсэж байна вэ” гэсэн судалгааг БНСУ-ын эрэгтэй, эмэгтэй 549 хүний дунд явуулжээ. Судалгаанд оролцсон эрчүүдийн 68, эмэгтэйчүүдийн 60 хувь нь “Дахин төрвөл одоогийнх шигээ амьдармаар байна” гэжээ.

Үү нээс үзэхэд эрчүүд эр хүн болсондоо баярладаг байна. Харин дахин эр хүн болж төрөхийг хүсээгүй эрчүүдийн хувьд “Эр хүний гүйцэтгэх үүрэг дэндүү их байдгаас шантардаг” хэмээжээ. Харин эмэгтэйчүүдийн дийлэнх нь ”Гоо сайхнаа хүссэнээрээ өөрчлөх боломжтой болсон учраас эмэгтэй хүн болсон нь дээр” гэж хариулжээ.

Үлдсэн 11 хувь нь “Хүүхэд төрүүлж, асрах, хүчирхийлэлд өртөх, бие махбодийн өөрчлөлт их байдаг нь эмэгтэй хүн байхаас татгалзахад хүргэсэн” хэмээгээд дараа төрөлдөө эр хүн болбол эхнэрээ юу юунаас илүү хайрлан, халамжилна гэж хариулжээ.

Үүнээс үүдэн тус улсын эмэгтэйчүүд хайр халамжийг хамгийн их хүсдэг хэмээн дүгнэжээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.