Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Солонгос хоолны өдөрлөг болно

 Солонгос хоолонд “нугасгүй” монголчуудыг баасан гаригт “Улаанбаатар” зочид буудалд саатахыг урья. Учир нь энэ өдөр БНСУ-ын ЭСЯ, Сүгмён эмэгтэйчүүдийн их сургуулийн Солонгос хоол судалгааны хүрээлэнтэй хамтран “Солонгосын үндэсний хоолны өдөрлөг” зохион байгуулах гэж байгаа юм.

Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд зориулсан “Монгол дахь Солонгосын жил” арга хэмжээний үргэлжлэл нь энэ аж. Энэ өдөр Солонгос хоол судалгааны хүрээлэнгийн тогооч нар хоолны арга технологиос танилцуулж, дипломат байгууллагын төлөөлөгчдийг оройн зоог болон Солонгосын үндэсний макголли, бугбүнжа, бэгсэжү сархдаар дайлан хоолны жороо бэлэглэх юм билээ.

Түүнчлэн ирсэн зочдод зориулан солонгос хаадын идэж заншсан шинсоллу, гүжолпань хэмээх зоог, улирал бүрийн зохилдолт хоол, үндэсний архи болон уламжлалт газар тариалангийн бүтээгдэхүүнийг танилцуулсан үзэсгэлэн гаргахаар зэхэж байгаа аж.


Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.