Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

СОЛОНГОС КИНО ДУУРАЙЖ дээрмийн бүлэг байгуулах болжээ

Монголын бүх л телевизийн сувгаар Солонгосын “савангийн дуурь” гарсаар олон жил болж байна. Тэдгээр кинонд дээрэмчдийн бүлгийн толгойлогчоо “Ах” хэмээн авгайлж, түүний хэлсэн үгийг ёсчлон биелүүлж, найз нөхөд, ивээн тэтгэгчдэд нь өртэй юм уу, эсвэл түүнд өгөх ёстой “татвараа” төлөхгүй байгаа нэгнийг зодож, дарамтлан мөнгийг нь авч өгдөг бүлэглэлийн тухай байнга үзүүлдэг. Үүнтэй нэгэн адил бүлэглэл Монголд бий болж мөнгөтэй хүмүүст хөлсөөр үйлчилж байгаа гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанийн удирдлага Улаанбаатарт байдаг төрийн өмчит хувьцаат компанийн зарласан тендерт оролцон бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр болжээ. Ингэхдээ нэгэн компанитай хамтран тендерт оролцож ашгаа 70:30 харьцаатай хувааж авахаар болсон аж. Улмаар гэрээ хэлэлцээрээ ч баталсан гэнэ.

Нэгэнт тендерт ялсан компани учраас захиалгат бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн байна. Гэтэл нэг өдөр уг гэрээ цуцлагдсан гэсэн захидал Улаанбаатар хотын компаниас орон нутгийнханд иржээ. Учир явдлыг тодруулахаар тухайн компанийн захирал нийслэлийг зорив. Хотод ирээд уулзтал тендерт хамтран оролцсон компанийнхан нь ч оруулсан хөрөнгөө гаргаж өгөхийг шаарджээ.

Үүнээс хойш бүх хэрэг мандсан аж. Энэ талаар цагдаагийн байгууллагад хохирогч хандаж өргөдөл гаргасан бөгөөд түүндээ төрийн албан хаагч хүртэл энэ хууль бус ажиллагаанд оролцож бусдыг дарамталсан хэргийг зохион байгуулсан талаар дурджээ.

Тэрбээр өргөдөлдөө “Надаас зах зээлд байхгүй, ломбардаас өндөр хүүтэйгээр мөнгө авах гэрээ байгуулж, гарын үсэг зурахыг шаардан хүч хэрэглэн бүлэглэж дайрч давшилж “ална, устгана” гэж байгаад хүчээр гэрээ байгуулсан. Улмаар хэсэг залуусаар албан өрөөнд мануулан 10.00-17.30 цаг хүртэл суулгасан. Бие засахаар явахад тэдгээр залуус нь “Ах хүү хаачих нь вэ. Тантай тулж ажиллана” гэж байсан. Тэгээд намайг машинд суулган нэг үл мэдэх газарт аваачсан. Тэд замдаа “Бөгж, цаг байхгүй, хувцас нь ч олигтой юм биш байна. Гар утас нь хуучин эд байна гээд хэтэвчинд байсан 53.000 төгрөгийг маань авсан. Тэгээд шөнө архи ууж байснаа “Ах хүү боссуудад хурдан мөнгийг нь өгнө шүү. Бид ажлаа хийж яваа улс. Мөнгөө хурдан өгөхгүй бол үр хүүхдэд чинь муу зүйл болно. Охинтой биз дээ. Олон юм ярьж цагдаа сэргийлэхэд мэдэгдвэл ална шүү” гээд байсан. Тэгээд хажуугийн өрөөнд орж бусдадаа “45 сая төгрөг энэ өрөөнд хэвтэж байна. Бидэнд хоёр сая нь ирэх ёстой” гэж байсан хэмээжээ.

Хохирогч цагдаад хандсаны дараа “Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн үүдэнд намайг үл мэдэгдэх газарт аваачсан залуусын гурав нь тааралдаад “Ах хүү гомдолгүй гэж хэлээрэй” гээд байсан. Анх удаа ийм зүйлтэй тулгарч буй болохоор айж сандарсан” гэжээ. Хохирогчоос энэ асуудлын талаар тодруулахад “Одоохондоо энэ талаар ярих боломжг үй байна. Өөр олон ч зүйл бий” гэсэн юм. Энэ асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан нь хачирхалтай.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.