Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Солонгосчууд хуванцар ашиглаж метро хийлээ

“Сөүл метро” компанийнхан шинэ загварын метроны нээлтээ өнгөрөгч даваа гаригт хийжээ. Дэлхийн олон улсад түгээмэл ашигладаг метрог дундуураа суудалтай болгосон нь олон талын ашиг тустайгаас гадна багтаамж нь нэмэгдэнэ гэж тус компанийнхан ярьж байна.

Метрог хийхдээ төмөр түлхүү ашигладаг байсан бол энэ удаа шинэ технологиор гарган авсан хуванцраар эд ангиа хийжээ. Ингэснээр 20 тонноор хөнгөн болж, туулах чадвар нь нэмэгдэн, дуу чимээ нь эрс багассан нь үйлчлүүлэгчдийн таашаалд нийцэж байгаа аж.

Шинэ метро нь цахим лавлах, утасгүй интернэттэй юм .SR001 шинэ метроны анхны үйлчлүүлэгч Сөүл хотын дарга У Сен Ху 3.3 км газрыг 10 минут туулаад дуу чимээгүй, ая тухтай байдлыг нь магтжээ. Шинэ метрог ирэх сараас эхлэн ашиглах юм байна.

Х.Сүрэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.