Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Солонгосчууд гадаад хүнтэй гэрлэхээр суралцаж байна

Сөүлийн соёлын төв ордонд Хилийн шалган нэвтрүүлэх газраас “Гадаадын иргэнтэй гэр бүл болоход туслах хөтөлбөр” зохион байгуулж байгаа гэнэ. Тус газрын Хууль зүйн хэлтэс нь гадаадын иргэдтэй гэр болохыг хүсэгч солонгосчууддаа зориулан хичээл зааж байгаа бөгөөд уг сургалтад хамрагдсан хүний эхнэр болох гадаадын иргэнд л виз олгох юм байна. Хөтөлбөрт газар тариалан эрхэлдэг тосгоны ганц бие эрчүүд түлхүү хандах байх гэж төсөөлж байсан ч голдуу хотын залуус ханджээ.

Сөүлийн Хилийн шалган нэвтрүүлэх газрын дэргэдэх Цагаачлалыг дэмжих төвийн дарга И Ин Сүк “Өнөөгийн байдлаар солонгос хүнтэй гэр бүл болсон гадаадын иргэдийн 70 хувь нь хот сууринд амьдарч байна. Хотын орлого багатай эрчүүд гадаадын иргэнтэй гэрлэх сонирхолтой байгаа нь судалгаагаар харагдсан” хэмээжээ. Одоогийн байдлаар солонгос хүнтэй гэрлэсэн гадаадын 185 мянган иргэн тус улсад амьдарч байна. Тэдний 138 мянга нь тус улсын харьяат бус агаад 66 мянга нь хятад. Харийн иргэдтэй гэрлэсэн иргэд нь эхнэрээ эрүүл мэндээр хохи роох явдал ихэсч байгаа тул БНСУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх газраас дээрх сургал тыг зохион байгуулж буй бололтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.