Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Солонгосчуудын нууж гаргах гэсэн алтыг Монголбанкинд тушаав

 Буянт-Ухаа дахь “Чингис хаан” нисэх буудлаар БНСУ-ын иргэд 13.3 кг алт гаргах гэж байгаад тагнуулынханд саатуулагдсан тухай бид мэдээлсэн. Тус улсын харьяат 33-42 настай 13 эр шулуун гэдсэндээ 0.8-1.2 кг алтыг цувин, гялгар уутанд хийж оруулсан байсан бөгөөд тэдэнд эм уул гаж, нуусан алтыг нь гаргаж авсан гэнэ.

Улмаар солонгосчуудыг Ганц худагт цагдан хорьж, хураасан алтыг Монголбанкны Эрдэнэсийн санд шүүхийн шийдвэр гартал хадгалуулахаар өчигдөр шилжүүлсэн байна. Уг хэргийн талаар ТЕГ-ынхнаас тодруулахад “Одоогоор ямар ч мэдээлэл өгөх боломжгүй.

Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр уг хэргийг шалгахаар нэг мөрдөн байцаагч томилогдсон бөгөөд 13 хүнээс мэдүүлэг тайлбар авах гэж нэлээд удаж байгаа аж. Учир нь солонгосчуудаас орчуулагчаар дамжуулж мэдүүлэг авч байгаа бөгөөд тэдний ярьсныг орчуулуулах гэж багагүй хугацаа зарж байгаа гэнэ.


Г.ЦОЛМОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.