Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Согтуугаар жолоо барьсан иргэдийг шүүхийн шийдвэрээр 30 хоног баривчиллаа

Тээврийн цагдаагийн албанаас 24 цагийн турш гудамж, талбайд эргүүл хяналт хийж буй. Гудамж, замын хяналт шалгалтаар иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил цөөнгүй гарчээ. Тодруулбал, нийслэлд  10, орон нутагт гурван жолооч согтуугаар жолоо барьсныг илрүүлэв. 13 жолоочийн долоог нь шүүхийн шийдвэрээр 7-30 хоног баривчлуулж, хуулийн хариуцлага тооцсон байна. Иргэд, жолооч та бүхэн цар тахлын хорио цээрийн үед замын хөдөлгөөнд аль болох оролцохгүй байж, гэрээсээ гарахгүй, халдвараас урьдчилан сэргийлж амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.