Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Снүп Догийг цагдаа нар саатуулжээ

Америкийн дуучин Снүп Дог өнгөрсөн мягмар гаригт Мексикийн хил нэвтрэх гэж байгаад цагдаагийнханд саатуулагдсан тухай ИТАР-ТАСС мэдээллээ. Хууль сахиулагчид түүний сууж явсан автобусны хогийн саван дотроос 15 грамм марихуан илрүүлжээ. Цагдаа нарт байцаалт өгөхдөө Снүп Дог хар тамхийг өөрийнх нь гэдгийг хүлээсэн бөгөөд эмчилгээний журмаар зарим нэгэн мансууруулах бодисыг хэрэглэхийг эмч нар зөвшөөрсөн хэмээн мэдүүлсэн байна. Снуп Дог эмчийн магадлагаатай тул өөрийг нь саатуулж буй шалтгааныг ойлгохгүй байна гэж мэдэгджээ. Гэсэн ч Техас мужийн хууль дүрэмд мансууруулах бодис хадгалах хориотой байдаг учир Снуп Дог 540 ам.долларын торгууль төлөх ёстой гэнэ. Харин ингэснийхээ дараа өөрийгөө буруугүй хэмээн шүүхдэж болох аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.