Нярайн хүйн халдвар гарч, гурван хүүхэд амиа алдсан дуулиан өнгөрсөн долоо хоногт нийгмийг цочроосон билээ. Тиймээс өнгөрсөн баасан гаригт Эрүүл мэндийн дэд сайд УИХ-ын чуулганы хуралдаан дээр энэ талаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулсан. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Ламбааг огцруулах асуудал ч хөндөгдсөн юм.
“Хэргийн эзэн” С.Ламбаа сайд эзгүй байгаа аж. Тэрбээр эрүүл мэнддээ санаа тавьж, эмчилгээ хийлгэхээр БНСУ-г зорьжээ. Сайдад тодорхой хугацааны турш эмчилгээ хийх шаардлагатай байгаа тухай УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэв. Тэрбээр “Хүн л юм хойно өвдөж болно. Ямар өвчин гэдгийг нь хэлэх боломжгүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай байхад нь түүнийг огцруулах эсэх яриа гаргах хэрэггүй” гэлээ.







0 Сэтгэгдэл