Хамтарсан Засгийн газрын гишүүдээс хамгийн барцадтай байгаа нь Эрүүл мэндийн сайд С.Ламбаа. Түүнийг УИХ-ын зарим гишүүн Эрүүл мэндийн “саад” гэж хочлох болсон юм билээ.
H1N1- ийн шалгалтад бүдэрсэн Ламбаа сайд нялхсын хүйн халдварын өмнө ч бас хүчин мөхөсдөөд буй юм. Энэ бүхнийх нь төлөө түүнд хариуцлага тооцох ёстой хэмээн Д.Арвин тэргүүтэй УИХ-ын 10 гишүүн гарын үсэг зурсан.
Тэдний нэг нь С.Бямбацогт. Сайдтай хариуцлага тооцох хэвээрээ юү гэж түүнээс сонирхвол, “Бидний гарын үсэг хүчинтэй. Гэсэн ч хариуцлага тооцохгүй байж магадгүй нь. Гэсэн ч түүнийг огцруулах асуудлыг дахин тавина” гэв.







0 Сэтгэгдэл