“Америкийн шүтээн” нэвтрүүлгийн шүүгч Саймон Коуэл гэрлэхээр шийджээ. Тэрбээр өнгөрөгч ням гаригт болсон Валентинийн баярын үеэр найз бүсгүй Меган Хуссейндээ очир эрдэнийн шигтгээтэй бөгж бэлэглэсэн тухай барууны хэвлэлүүд мэдээлж байна. “Daily Mirror” сонинд бичсэнээр тэд гэгээн хайрын баяраа өөрсдийн дуртай зоогийн газарт тэмдэглэсэн бөгөөд энэ үеэр С.Коуэл найз бүсгүйнхээ ядам хуруунд бөгж зүүж өгсөн гэнэ. Түүний ойрын эх сурвалж “Тэдний харилцаа улам дотно болж байгаа тул тун удахгүй гэрлэх гэж байгаагаа нийтэд зарлах байх” хэмээн мэдээлжээ. Гэсэн хэдий ч сэтгүүлчдийн “Меган та хоёрт гэрлэх бодол бий юү” гэсэн асуултад Саймон хариу өгөхгүй байгаа аж.







0 Сэтгэгдэл