Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Скай ньюс”: Англи Дэвид Кэмерон гэдэг шинэ Ерөнхий сайдтай болно

Өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 1-нд шилжих шөнө Британийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн түүхэнд ховор үзэгдэл болжээ. Тус улсын өдөр тутмын, үндэсний хэмжээний томоохон сонинууд өглөөнийхөө дугаарын нэгдүгээр нүүрийн материалаа хэвлэгдэхээс нь өмнө сольсон байна. Эдүгээ телевизийн “Скай ньюс” суваг цохон тэмдэглэж байгаачлан яг нэг долоо хоногийн дараа гэхэд Даунингстрийт 10 дугаар гудамж шинэ Ерөнхий сайдтай болно, тэр хүн нь Консерватив намын тэргүүн Дэвид Кэмерон байх нь тодорхой болоод байгаа учраас сонинууд тийм алхам хийжээ. Тухайн өдрийн шөнө явуулсан олон нийтийн санал асуулгын дүн Д.Кэмерон хамгийн сүүлчийнх буюу гурав дахь удаагийн халз мэтгэлцээнд ялагчаар тодроод зогсохгүй, консервативчуудад улс орны улс төрийн гол хүчин байх байр суурийг нь бэхжүүлж өгчээ. “Скай ньюс” телевизээс явуулсан нэмэлт санал асуулгаар сонгогчдын 38 хувь нь Консерватив намыг дэмжиж, 32 хувь нь Либерал ардчилсан намын төлөө, 28 хувь нь эрх баригч Либерал намд саналаа өгөх дүн гарсан байна. Энэхүү байдал сонгууль болох тавдугаар сарын 6- ны өдрийг хүртэл хэвээр хадгалагдвал консервативчууд нийтийн танхимд үнэмлэхүй олонх болж, Дэвид Кэмероны тэргүүлсэн Засгийн газрыг эмхлэн байгуулах ажээ. Ингэснээр одоо Либерал ардчиллынханд шахагдаж гурав дугаар байрт орчихоод байгаа Ерөнхий сайд Гордон Брауны тэргүүлж буй Лейборист нам 1918 оноос хойш анх удаа түүхэн ялагдал хүлээх юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.