Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Симпсоны гэр бүлээр амжилт тогтооно

Америкийн телевизийн “Симпсоны гэр бүл” хүүхэлдэйн цуврал киноны хорхойтон Глин Стотт ар араас нь цувруулан 451 ангийг бүгдийг нь үзэж, дэлхийн дээд амжилт тогтоохоор төлөвлөж байна.
Гэр бүлийн амьдралын хөгжилтэйгөөр өгүүлдэг уг хүүхэлдэйн киног бүтээсний 20 жилийн ойг тохиолдуулан Стотт хүүхэлдэйн киноны бүх ангийг үзэхийн тулд 150 цаг нойргүй байх аж. 1990 оны нэгдүгээр сараас хойш Британид гарсан бүх ангийг унталгүй үзвэл Стотт Гиннессийн дээд амжилтын номд нэрээ бичүүлэх юм.
“Би Симпсоны гэр бүлийн хамгийн үнэнч үзэгчийн нэг. Би хүүхэлдэйн бүх ангийг үзсэн бөгөөд одоо долоо хоног тасралтгүй үзэж амжилт тогтооно” гэж 32 настай Стотт хэлжээ. Тасралтгүй хамгийн удаан зурагт үзсэн дэлхийн дээд амжилтыг америк эр дөрвөн цагаар тогтоожээ. Харин Стотт хүүхэлдэйн киноны гол баатрууд болох Хомер, Марже, Барт, Лиза, Магги дэлхийн дээд амжилт тогтооход тусална гэдэгт итгэлтэй байгаа аж. Энэ эр гэрээ хүүхэлдэйн киноны баатруудаар гоёсон бөгөөд гэрийн засвартаа 100 мянган фунт зарцуулсан байна.  
Стотт амжилт тогтоохдоо гурван бүлэг анги бүрийн дараа 20 минутын завсарлага авах эрхтэй аж. “Симпсоны гэр бүл” хүүхэлдэйн киног бүтээдэг “Фокс” компани Стоттын оролдлогыг дэмжин түүнд хүүхэлдэйн киноны DVD-ийг илгээжээ.
С.Отгонбаяр
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.