Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“СИМБА” Ц.БАТААГИЙН УНАГАСАН “МИ-8”-ЫН ХОЁР МОТОРЫГ ГАДАГШ НЬ ХУДАЛДЖЭЭ

Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн мэдэлд байсан гэмтсэн нисдэг тэрэгний хоёр моторыг гадагш нь худалджээ. Бидэнд олдсон мэдээллээр энэхүү нисдэг тэрэг нь хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан “Симба” Ц.Батаагийн хөлөглөж явсан “Ми-8” аж. Ц.Батаа үнэг хөөж яваад уг онгоцыг осолдуулсан гэдгийг уншигчид санаж буй байх. Тэрбээр хувиасаа мөнгийг нь төлсөн, би хохирогч хэмээн тухайн үед ярьж байсан юм. Улсын нисдэг тэргээр арилжааны нислэг үйлдсэн учраас даатгал, нөхөн төлбөр олгоогүй өнгөрсөн гэдэг. Энэ нь ч ортой байх. Учир нь Чикагогийн конвенцид манай улс нэгдэн орсон ч үүнийгээ зөрчин улсын нисдэг тэргээр арилжааны нислэг хийсэн юм.

Ингээд тухайн үеийн эрх мэдэлтнүүд гэм буруугаа хаацайлахын тулд олон сая ам.долларын хохирол учруулсан хэргийг Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан билээ. Гэтэл сэнс, сүүл хэсэгтээ гэмтсэн уг онгоцны хоёр моторыг саяхан харьд худалдсан юм байна. Үүнийг хэн, хааш нь, ямар үнээр худалдав гэсэн яриа Батлан хамгаалах яамаар нэг таржээ. Үүнийг Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах яаманд өндөр албан тушаал хашиж байсан нэгэн генерал эрх мэдлээрээ далайлган хийсэн гэх мэдээлэл байна. Бидний авсан мэдээллээр “ТВ-2” маркийн хоёр мотор нисдэг тэрэгний дээд хэсэгт байдаг гэнэ. Түүний нэг нь гэхэд хамгийн багадаа нэг сая ам.доллараар үнэлэгддэг аж.

Гэтэл нисдэг тэрэгний нэг моторыг 800 орчим мянган “ногоон”-оор худалдсан гэх мэдээлэл буй юм. Нэлээд олон хүнтэй уулзаж, утсаар нь хол богдсоны дүнд тус яамны дээрээсээ гурав дахь албан тушаал хашиж байсан эрхэм зөвшөөрөл өгч худалдсан гэдгийг сонсов. “Симба” Ц.Батаагийн унагасан “Ми- 8”-ын хос моторыг худалдсанаас Батлан хам гаалах яамны удирдлагын дунд нэлээд хэл ам болж буй сурагтай. Тус яамны эх сурвалжийн өгүүлснээр уг моторыг гу равдагч оронд худалсан яамныхаа эрх бүхий албан тушаалтан асныг хууль хяналтын байгууллагынхнаар шалгуулах гэж буй гэнэ. Харин моторгүй нисдэг тэрэг өнөөг хүртэл Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн гадна хучаастай байдаг аж.

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарт эрх бүхий албан тушаал хашдаг офицерууд зэвсэг, техникээ худалддаг тухай мэдээлэл ганц үүгээр дуусахг үй. Батлан хамгаалах салбарын удир дах албан тушаалд ажиллаж байсан гене ралууд танк, сөнөөгч онгоц зэргээ зах зээлд дөнгөж шилжиж байх үед худалдсан гэх яриа байдаг. Уг нь хуучин ЗХУ-тай Зэвсэг техник нийлүүлэх тухай гэрээгээр актлагдсан хуучин зэвсэг, цэргийн техник хэрэгслийг гурав дахь оронд худалдахгүй, зөвхөн оросуудад буцааж олгохоор тусгасан байдаг гэсэн. Гэтэл манайхан гэрээгээ зөрчин гуравдагч оронд худалдсан гэх юм билээ.

Хамгийн сүүлд гэхэд “Миг-21” онгоцыг за далж, хэдэн хэсэг хуваан төмрийн үйлдвэрт нийлүүлсэн, моторыг нь гадаадын ханд худалдах гэж байсныг ЭЦГ-ын ажилтнууд илрүүлэн шалгасан. Байлдааны сөнөөгч-бөмбөгдөгч онгоцыг задалж зарах тушаалыг нэгэн генерал өгсөн юм билээ. Түүнээс өмнө “Ми-24” загварын байлдааны сөнөөгч-бөмбөгдөгч онгоцыг Ойрхи Дорнодын нэгэн оронд зарах гэж байсныг ЗХЖШ, Батлан хамгаалах яамны эх сурвалжууд мэдээлдэг.

Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисэх, буух талбайд одоогоос 1-2 жилийн өмнө цэргийн ачаа тээврийн зориулалттай нисэх онгоц бууж, тэнд хадгалагдаж байсан нислэгийн цаг нь дууссан “Ми-24” загварын байлдааны зориулалттай онгоцыг задалж ачиж байсан. Учрыг лавлахад гуравдагч орон буюу Ойрхи Дорнодын аль нэгэн улсад худалдахаар өгч байгаа гэсэн. Уг нь тэр онгоцууд бараг шинээрээ, 400-800 цагийн нислэг л хийсэн байсан гэж эх сурвалжууд мэдээлж байсан юм. Энэ мэтээр улсын хөрөнгөөр хөлжиж буй генерал, дарга нар Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т цөөнгүй байдаг бололтой.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.