Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.В.Паушок ОХУ-ын “Газпром”-ыг ч бас залилжээ

Монгол Улсын Засгийн газар Олон улсын Арбитрын шүүхэд “Алтан дорнод Монгол” компанид ялагдаж их хэмжээний төлбөрт унаж байгаа талаар зарим хэвлэл мэдээлсэн. Энэ талаар ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Алтангэрэлээс тодрууллаа. Тэрбээр Арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцож байгаа юм.
-Арбитрын шүүхэд манай Засгийн газар ялагдаж байгаа талаар мэдээлэл гарах боллоо. Энэ шүүх хурал ямар шатандаа явж байгаа юм бэ. Эцсийн шийдвэр гарсан гэж ойлгож болох уу?
-Хэвлэл мэдээллийнхэн асуудлыг дутуу ойлгож, буруу, зөрүү мэдээлэл гаргаад байна. 2009 оны тавдугаар сард ХБНГУ-ын Франкфурт хотод “Алтан дорнод Монгол” ком панийн захирал С.В.Паушокт холбогдох шүүх хурал болсон. Энэ шүүх хурлаар хоёр асуудлыг хэлэлцэж , хоёр зүйлийг эцэслэн шийдвэрлэх юм. Одоогоор шийдвэр хараахан гараагүй байна. Нэгдүгээрт Монгол Улс ОХУ-ын хооронд 1995 онд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих гэрээнд нэхэмжлэлийн шаардлага хамаарах эсэхийг тогтооно.


Хоёрдугаарт, харьяалалтай нь тогтоогдвол гэм буруу нь хэний талд байгааг тогтоох ёстой юм. Энэ удаа хэн нь хэндээ хэдэн төгрөг төлөх вэ гэдгийг тогтоохгүй. Хэрэв шаардлагатай гэж үзвэл шинээр арбитр томилж хохирлын хэмжээг тогтоох хэрэгтэй болно. Тиймээс манай Засгийн га зар ялагдаж, их хэмжээний төлбөрт унах гэж байна гэдэг бол буруу ойлголт. Үнэхээр хохирсон уу, үгүй юү гэдгийг шинэ Арбитрын хурлаар шүүхийн мэтгэлцээний зарчмаар тогтоох ёстой.
С.В.Паушокийн тавьж буй шаардлага бол Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн албан татвар буюу 68 хувийн татвар нь хөрөнгө оруулалтыг маш ихээр саатуулж, дарамт үзүүлж байсан. УИХ долоо хоногийн дотор энэ хуулийг баталж гаргасан гэх мэт үндэслэлүүдээр гомдол гаргасан. Миний хувьд энэ асуудалд улсаа төлөөлөн 2007 оноос хойш ажиллаж ирсэн. Монгол Улс байр сууриа хамгаалж чадаж байгаа. Шүүх үнэлэмжээрээ эцсийн шийдвэрээ гаргахыг хоёр тал хүлээж байна. 2009 онд болсон хурлаар талууд байр сууриа илэрхийлсэн. Ямар нэгэн хэмжээгээр ялагдсан гэдэг нь ор үндэсгүй.
-Арбитрын шүүхийн шийдвэр хэзээ гарах бол?
-Шүүх ойрын хугацаанд шийдвэрээ гаргах байх. Энэ шийдвэр гарсны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө. Шүүхийн шийдвэр маш дэлгэрэнгүй байдаг. Арбитрын ажил лагаа дуусаагүй байхад хоёр тал мэдээлэл өгөх боломжгүй. Шинээр илэрч байгаа нотлох баримтыг бие биедээ дэлгэхгүй байх гэрээтэй. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас энэ хэргийн шийдвэр удааширч байна.
-Ямар нөхцөл байдал шинээр илэрсэн юм бэ?
-“Анод”, “Зоос” банк дампуурч төрийн мэдэлд шилжсэн шүү дээ. Ингэснээр банкуудын мэдээлэл нээлттэй болж, Монголбанкнаас бид мэдээлэл авах боломж бүрдсэн. “Алтан дорнод Монгол” компанийн удирдлага санхүүгийн луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулж, их хэмжээний хөрөнгө завшсан нь илэрхий болоод байгаа.
-“Иточү” корпорацитай холбоотойгоос гадна өөр луйврын шинжтэй үйлдэл байгаа юм уу?
-С.В.Паушокийн Монгол Улсад бүртгэлтэй “Алтан дорнод Монгол” болон “Востокнефтьгаз” компани нь Японы “Иточү” корпорациас тоног төхөөрөмж авахаар тохиролцсон. Энэ хүрээнд “Анод” болон “Зоос” банктай “Алтан дорнод Монгол”-ынхон аккредитивийн гэрээ байгуулсан. “Иточү”-гаас тоног төхөөрөмж нийлүүлэгч компанид мөнгийг нь шил жүүлсэн байгаа юм. Гэтэл С.В.Паушок уг мөнгийг завшиж одоогоор “Иточү”-д 74 сая долларын хохирол учруулсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. “Алтан дорнод Монгол”-ынхон “Иточү”-гийн хөрөнгөөр манай улсад оруулж ирсэн гэх машин, механизм, тоног төхөөрөмж нь огт байхгүй, тус компанийнхан аваагүй гэсэн үг. Харин тус компанид тоног төхөөрөмж авлаа гэсэн хуурамч баримт бичиг гаргаж өгсөн. Энэ мэт ноцтой асуудлыг Арбитрын шүүхийн бүрэлдэхүүнд мэдээлсэн.
Хөрөнгө оруулагч “Алтан дорнод Монгол”-ын найд варгүй, эрүүгийн шинж чанартай асуудлууд илэрч байна. Тиймээс хөрөнгө оруулалт гэдэг маань энэ мөн юм уу гэдэг асуудлыг арбитрт тавьсан.
Мөн ОХУ-ын “Газпром” компаниас “Алтан дорнод Монгол”-ын захирал С.В.Паушок зээл авч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Тиймээс тус компанийн хөрөнгийг битүүмжлэн өрөндөө авах талаар тус компаниас хүсэлт ч ирж байсан. Энэ залилангийн шинжтэй эрүүгийн хэрэг бол тусдаа асуудал ч нэг хөрөнгө оруулагчтай холбоотой. ОХУ-д С.В.Паушокт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл бидэнд алга.
-“Алтан дорнод Монгол”-ынхон байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй гэсэн асуудал бас бий байх аа?
-Энэ хэрэгт өнөөгийн манай мэргэжлийн хянал тын байгууллагын бодит хүчин чадлын түвшинд хийсэн тооцоо судалгааг бид ашигласан. Байгаль орчин, экологийн сүйрлийн талаар манайд өнөөдөр бодитой дүгнэлт гаргачих мэргэжилтэн, шинжээч хангалтгүй. Орон нутгийн төрийн бус байгууллагынхан байгаль орчны хохирлыг их хэмжээгээр нэхэмжилдэг. Манайх байгаль орчны нөхөн сэргээлтийг хангалттай хий гээгүй гэж нэхэмжлэлийн үнийн дүнд тодорхой хэмжээний хөрөнгө тусгасан.
-68 хувийн татварыг манай Засгийн газар тэглэхээр шийдвэрлэсэн. Энэ нь Арбитрын шүү хэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Энэ татварыг тэглэсэн асуудал нь нөлөөлөх үгүйг би хэлж мэдэхгүй. Арбитр энэ асуудлаар мэдээлэлтэй байгаа. Уг татвартай холбоотой төрөөс барьж буй бодлого өөрчлөгдөж ирсэн. 2006 онд энэ татварыг тогтоож, дараа нь босго үнийг 500-850 доллар болгосон. Эцэст нь 2011 оноос тэглэх гэж байна. Үүний цаана Монгол Улсын төрийн бодлого бий.
Татварын бодлого өөрчлөгдөж байгаа нь маргаан үүссэн гол асуудал учраас арбитрын хараанаас гарахгүй. 68 хувийн татварын асуудлаар 100 хувь ялна гэдэгт Монголын тал найдахад хэцүү. Учир нь манайхан өөрсдөө энэ татвартаа маш эргэлзээтэй хандаж байгаа. Гэхдээ бид энэ татвар маань буруу ч байсан, зөв ч байсан шүүх хурал дээр байр сууриа зөв талаас нь хамгаалах ёстой.
-Монгол Улсын Засгийн газар энэ шүүх хуралд өмгөөлөгчөөр оролцож байгаа компаниудад хэч нээн төгрөг төлсөн бэ?
-Одоогийн байдлаар өмгөөллийн хөлсөнд таван тэрбум төгрөг төлөөд байгаа. Энэ төлбөр бол арбитрын өөрийнх нь зардалд болон манай улсын талын өмгөөлөгчөөр оролцож буй АНУ-ын “Милбанк” болон “Твийд энд Маклой” компанийн өмгөөллийн хөлс.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.