Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Баярцогт: Миний хувьд сюрприз байлаа

Сангийн сайд С.Баярцогт анх удаа оны алдартнаар тодорсон. Түүнээс сэтгэгдлийг нь сонссон юм.

– “Өнөөдөр”-ийн алдартан шагналыг анх удаа авсандаа маш их баяртай байна. Миний хувьд маш том сюрприз байлаа. Би УИХ, Бага хурал, Ардын их хуралд дөрвөн удаа сонгогдсон. Засгийн газарт гурван удаа өөр өөр салбарын ажил хийж байсан. Олон амжилттай он жилүүд байсан ч урьд нь шалгарч байгаагүй болохоор энэ жил “Өнөөдөр”-ийн алдартны шалгаруулалтад өөрийгөө нэр дэвшинэ гэж бодсонгүй. “Өнөөдөр” сонины шалгаруулалт голдуу Цагаан сараар болдог байсан учраас шалгаруулалтыг явуулж байгааг ч мэдээгүй. Энэ онд Сангийн яамны 100 жилийн ой болж байгаа зэрэг олон сайхан тэмдэглэлт үйл явдал тохиож байна. Ер нь 2011 он маш арвин амжилттай жил байлаа. Монгол Улс энэ онд бага орлоготой орноос дундаж орлоготой улс болсон. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк манай зээлжих зэрэглэлийг өсгөсөн. Өмнө нь зөвхөн хөнгөлөлттэй зээл тусламж авдаг байсан бол одоо арилжааны их хэмжээний зээл авах бололцоо бүрдсэн. 2013 оноос эхлэн Монгол Улсын төсөв маш их “сахилга баттай”, жижигхэн, хариуцлагатай болно.

Дэлхий дахинд эдийн засгийн хямралтай он жилүүд үргэлжилж, өндөр хөгжсөн улс орнууд, томоохон компаниудын зээлжих зэрэглэлийг бууруулж байна. Гэтэл Монгол Улсын зэрэглэлийг улам баталгаажуулж, сайжруулсан маш их амжилттай он жил болж байна. Түүнчлэн энэ онд Хөгжлийн банкаа байгуулж 600 сая еврогийн дунд хугацааны хөтөлбөрийг батлуулсан. Анхны 20 сая ам.доллар нь энэ онд багтан орж ирэхээр томоохон бүтээн байгуулалтын санхүүжилт хийгдэж эхэлнэ. Мөн Төсвийн болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай шинэ хуулийг батлуулж чадсан. Энэ утгаараа төсвийн реформ төгс төгөлдөр болж байна гэж үзэж байна. Энэ бүхнийг маань шалгаруулалтад саналаа өгсөн хүмүүс үнэлсэн юм байна гэж бодлоо. Өмнөх арван удаагийн шалгаруулалтаас харахад “Өнөөдөр” сонины шалгаруулалт маш шударга болдог. Учир нь тэнд оролцсон 100 хүн хэнд саналаа өгч, хэдэн оноо өгөв гэдэг нь ил тод байдаг тул хэн ч маргахын аргагүй шалгаруулалт болдог шүү дээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.