Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Бат-Отгоны хоёр ах өчигдөр Шведийг зорилоо

  “Айс топ” хамтлагийн дуучин асан С.Бат-Отгонд холбогдох хэргийг Шведийн Стокгольмын шүүх энэ сарын 8-нд хэлэлцэхээр товлосон тухай бид өмнө нь мэдээлсэн. Гадаад харилцааны яам ны Консулын газрын захирал Д.Ганхуяг “Шүүх хурал өнгөрсөн пүрэв гаригт болж өндөрлөсөн. Шүүхийн шийдвэр хараахан ирээгүй байна. Ер нь Европын холбооны улс аливаа хэргийн шүүх хурлын тогтоолыг тэр дор нь танилцуулдаггүй. Монгол Улсаас Шведэд суугаа манай Элчин сайдын яамнаас шүүх хуралд төлөөлөгч оролцсон. Мөн тус улсын Өмгөөлөгчийн холбооноос томилж өгсөн өмгөөлөгч нь С.БатОтгонд эрх зүйн туслалцаа үзүүлсэн байгаа. Шүүх хурлын тогтоол дор хаяад долоо хоногийн дараа гарах байх” гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. Харин С.Бат-Отгон өнгөрсөн долоо хоногийн дундуур ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж, “Шүүх хурал энэ сарын 19 хүртэл хойшилсон” гэжээ. Түүнд тус улсын хууль хяналтын байгууллагаас долоо хоногт нэг удаа ар гэрийнхэнтэйгээ богино хугацаанд утсаар ярих эрх олгосон гэж эх сурвалж хэлэв. Шүүх хурал хойшилсон нь түүний ар гэрийнхнийг оролцуулах хүсэлтийг өмгөөлөгч болон С.Бат-Отгон өөрөө гаргасантай холбоотой байх магадлалтай аж. С.Бат-Отгоны хоёр ахад өмгөөлөгчөөс нь захидал ирж, ХБНГУ-аас манай улсад суугаа ЭСЯнаас өнгөрсөн долоо хоногийн эхээр виз олгосон гэнэ. Хоёр ах нь визээ аваад өнгөрсөн ням гаригт ниссэн байна. 2011 оны долдугаар сарын 11- нд Стокгольмын Дэли-Хэссэлби дүүрэгт хөлбөмбөгийн багт хаалгачаар тоглодог араб залуус С.Бат-Отгоныг доромжилсноос болж, 18 настай Ребел Шарифын аминд хүрсэн хэрэгт тэрбээр холбогдоод байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.