Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.БАТБОЛД: ҮГССЭН НЬ НОТЛОГДВОЛ НЕФТЬ ИМПОРТЛОХ ЭРХИЙГ ЦУЦАЛНА

 УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өчигдөр 17.00 цаг өнгөрөөж дууслаа. Дараа нь Ерөнхий сайд С.Батболд, шатахууны үнэ өссөн шалтгааныг судлах бүлгийн Ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. Ам. долларын ханш өссөн нь шатахууны үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн ч үндсэн шалтгаан биш гэсэн дүгнэлтэд МАН-ын бүлгийн гиш үүд хүрчээ. Шатахууны үнэ нэмэгдсэнийг далимдуулж кг гурилын үнэ 100, хувиараа зор чигч тээврийн үйлчилгээ эрх лэгчид үйлчилгээний үнээ 200-300 төгрөгөөр нэмснийг “үнийн хөөрөгдөл” хэмээн үзэж буйгаа Ч.Улаан хэллээ.

Шатахууны өсөлттэй уялдуулж үзвэл гурилын үнэ 2-3, микроавтобус, таксины км тутмын үйлчилгээний үнэ 30-40 төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарч. Өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанаар үнийн өсөлттэй холбоотойгоор авах зарим арга хэмжээний талаар шийдвэр гаргах юм байна. Иргэдэд ирэх дарамтыг бууруулах, үнийг зохицуулах асуудлыг судлахаар нефть импортлогч компани, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Монголбанк, холбогдох сайд нарын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар болжээ. Шатахууны үнэ өсөхөд ажил хариуцсан хүмүүсийн шуурхай ажиллагаа, удирдлагын зохион байгуулалт дутсан.

Буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Аж ахуйн нэгжүүд үгсэн хуйвалдсан нь нотлогдвол нефть импортлох эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Нефтийн үнийг тогтвортой барихын тулд онцгой албан татварыг бууруулж, эцэст нь тэглэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй байгааг МАН-ын бүлгийн олон гишүүн хөндөж ярьжээ. Тиймээс цаашдаа нефтийн импортыг төр хариуцах ёстой гэсэн байр суурьтай гишүүн олон байсныг удирдлага нь дуулгав.

Энэ удаагийн нэмэгдэлд валютын ханшийн зөрүү тодорхой хэмжээгээр нөлөөлсөн ч улс төрийн “өшөө авах” санаа гол нөлөө үзүүлсэн гэдгийг МАН-ын дарга, бүлгийн ахлагч нар үгүйсгээгүй юм. Шатахууны үнэ өсөхөөс өмнө нөөцийн махыг бэлтгэсэн учир үнэ нэмэгдэх эрсдэлээс хам гаа лагдсан гэж Ажлын хэсгийн гишүүд ярив.

Э.ТӨР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.