Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Батболд хот-улс, тив-улсыг зорино

 Ерөнхий сайд С.Батболд Сингапур, Австрали улсуудад айлчлахаар долоо хоногийн томилолт өвөртлөн өнөөдөр үдэш хилийн дээс алхаж байна. С.Батболд Сингапурын ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд дурсгалын мод суулгаснаар Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүний хот-улсад хийх айлчлалын албан ёсны хөтөлбөр 17-ны пүрэв гаригт эхлэх бөгөөд энэ өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Сяньлунтай албан ёсны хэлэл цээ хийх, Ерөнхийлөгчид бараалхах, Сингапурын Хөрөнгийн биржид зочлохоор төлөвлөжээ.

Тэрбээр баасан гаригт Монгол, Сингапурын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтад оролцоно. Түүнчлэн Марина Сандсын музейд нээгдсэн Монголын тухай үзэсгэлэнг сонирхох юм байна. Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа дэлхийн өмнөд тал дахь хамгийн том тив улсад хөл тавина. Манай гаригийн ашигт малтмалын нөөцийн дундаж үзүүлэлтийг 20 дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний байгалийн баялагтайгаараа болон нөөц баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулсан амжилтаараа олон улсад загвар болдог Австрали улсад хийх айлчлалаа

С.Батболд 20-ны ням гаригт “Экстра” компанийн “Маунт Оуэн” нүүрсний уурхайтай танилцах аяллаар эхлэхээр төлөвлөжээ. С.Батболд ирэх долоо хоногийн ажлын эхний өдөр Монгол, Австралийн бизнесийн форумыг нээх бөгөөд хоёр улсын ажил хэрэгч эрхмүүдийн чуулга уулзалт Ерөнхий сайдын айлчлалын анхаарал татсан хөтөлбөр болж байгаа юм.

Айлчлалын үеэр Австрали дахь Монгол Улсын ЭСЯ албан ёсоор үүдээ нээх бөгөөд энэ нь хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагаанд шинэ эринийг нээх түүхэн үйл явдал болох юм. Ерөнхий сайд С.Батболд, Австралийн Засгийн газрын тэргүүн хатагтай Жулия Гиллард нар 23-ны лхагва гаригт хоёр улсын хамтын ажиллагааны тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хэвлэлийнхэнд ярилцлага өгснөөр айлчлал өндөрлөх юм байна.

Б.ЭНХЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.