Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Бархас: ГАВЬЯАТ ЦОЛ ХҮРТСЭН ТУХАЙ СОНСОХДОО Ч ТАЙЗАН ДЭЭР БАЙЛАА

Монголд рок поп урсгалыг хөгжүүлж, дэлгэрүүлэхэд их хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг нь дуучин С.Бархас. 1970-1980-аад оны залуусыг байлдан дагуулж байсан, одоо ч хүмүүсийн сонсох дуртай дууны жагсаалтад дээгүүр байр эзэлдэг “Сэтгэлийн жигүүр”, “Хүлээлт”, “Зүүд”, “Алтан зул”, “Дандаа чамайг хайрлаж явъя” зэрэг дууг тэр дуулсан. “Дуу хуучрахгүй, авьяас шавхагдашгүй. Залуусын ард орохгүй шүү” хэмээдэг тэрбээр оны босгон дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаалаа. Түүнтэй өчигдөр 11.00 цагт холбогдлоо.

-Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэнд баяр хүргэе.

-Урлагт чин сэтгэлээсээ дурлаж, 35 жил зүтгэснийг минь төр засаг үнэлсэнд баяртай байна. Монголын рок поп урлагийн анхдагч “СоёлЭрдэнэ” хамтлагтай хамтарч уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Төрүүлж өсгөсөн аав, ээж, гэр бүл, “Соёл-Эрдэнэ”, “Өргөө” хамтлагийнхан, тусалж, дэмжиж, хамтран ажилладаг Баянзүрх дүүргийнхэндээ баярлалаа.

-Баярт мэдээг хэзээ сонсов?

-Шагнал авахын өмнөх орой сонссон. Нэг байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд уригдаад, тоглолттой байтал төрийн холбооны 26-аар эхэлсэн дугаараас дуудлага ирсэн. Маргааш тоглолттойг сануулахаар Баянзүрх дүүргийнхэн залгаж байна гэж бодоод “Би мэдэж байгаа. Тоглолттой байгаа болохоор ярьж болохгүй байна” гээд тасалчихсан. Гэтэл дахиад залгаад байхаар нь автал энэ баярт мэдээг дуулгасан. Тайзан дээр дуулж байгаад л гавьяат болсноо мэдлээ шүү дээ.

-Шинэ жилийн баяртай давхцаж шагнал авсан болохоор баяраа нижгэр тэмдэглэв үү?

-Найз нөхөд, гэр бүлийнхэн, хамт олон маань баяр хүргээд, сайхан баярлалаа. Гэхдээ гавьяат цолны баяраа хийгээгүй л дээ.

-Гавьяатын мялаалгаа хэзээ хийх гэж байна вэ?

-Урин дулаан орог. Тэгж байгаад цолны мялаалгаа сайхан хийнэ.

-Шинэ онд төлөвлөсөн ажлаасаа сонирхуулаач?

-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд гавьяат болсныг минь сонсоод баяр хүргэж,. “Төр түмний хайр хишгийг хүртсэн ийм сайхан хийморьтой, эрч хүчтэй үедээ тоглох хэрэгтэй” гээд ирж тоглохыг урьж байна. Тэр урилгуудын талаар бодож үзнэ. Боломж олдвол гадаадад байгаа монголчууддаа зориулан тоглоно.

Х.УЯНГА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.