Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРДОВ

Америкийн цэргүүдийг Иракаас гаргаж дууссан ч удаан хүлээсэн энхтайван, зөвшилцөл тус улсад бий болсонгүй. Харин ч байдлыг бодож байсны эсрэг эргүүлэв. Гаднын хүчтэй дарамт шахалт үгүй болохтой хамт ганцаар захирах ёс, үндэстэн шашин хоорондын биенээ үл тэвчих байдал, хүчирхийлэл зэрэг Иракийн хуучин архаг хууч бүр сэдэрчээ. Багдадын оршин суугчид ажилдаа очих гээд гудамж талбайгаар нэг хөлхөлдөж, хүүхдүүд сургуульдаа явж байсан энэ сарын 22-ны өглөөний хөл ихтэй үеэр 16 удаа дараалсан асар хүчтэй дэлбэрэлт боллоо. Хүн хамгийн олонтой замын уулзвар, зээлийн газар, автобусны зогсоол, эмнэлэг, сургууль, Засгийн газрын байруудын дэргэд дэлбэрэх төхөөрөмж байрлуулсан машинууд, гар хийцийн бөмбөг дотор нь хийсэн байсан хогийн савнууд агаарт хөөрч байв. Хот тэр аяараа ёстой яахаа мэдэхээ байж, дэлбэрэлт хоёр цаг орчим үргэлжилж, эцэст нь 72 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархаджээ. Шархдагсдаас нэлээд нь их хүнд бай сан болохоор нас барсан хүний тоо нэмэгдэж болзошгүй байлаа.

Сүүлийн 30 жилд гурван ч дайн үзсэн, гадаад оронд ч эзлэгдэж, алан хядах ажиллагаа газар авч байсан Ирак улсын хувьд энд болсон үйл явдал нь олон хүний амь хохирсон ч гэлээ өнгөц харахад ердийн л нэг хэрэг мэт. Үнэндээ энэ улсад ер юу ч тохиолдож мэдэх газар болоод байв шүү дээ. Гэхдээ яг энэ тохиолдолд нөхцөл арай өөр байсан гэж хэлж боло – хоор барахгүй арванхоёрдугаар сарын 22-ны аллага Иракийн түүхэнд шинэ нөхцөл бай дал бий болгосон юм. Сүүлийн жилүүдэд тус оронд болсон алан хядах ажиллагаанууд бүгд үзэл санааны үндэс суурь дээр гарсан гэж үздэг. Ирак улс буруу номтнуудад эзлэгдсэн тул тэдэнтэй ямар ч аргаар хамаагүй тэмцэх ёстой гэ сэн байр суурийг алан хядаг чид баримталдаг байлаа. “Америкийн эсрэг ариун дайнд” гэсэн үзэл бодлоор Ирак тай хөрш Персийн буланд оршдог орнуудад үйл ажил лагаа явуулдаг “өглөгийн” олон сан хөрөнгөө харамгүй зориулдаг байв.

Гэтэл америкчууд эх орон руугаа буцчихсан чинь “ариун дайн” өдөөх гол шалтаг алга болох нь тэр. Тийм болохоор дээр өгүүлсэн алан хядах ажиллагаа бол эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг хийсэн тэмцэл биш байсан нь мэдээж. Амь үрэгдэгсдийн дотор гадаадын хүн ганц ч байгаагүй гэж байгаа. Ямар зорилгоор энэ хэргийг хэн үйлдсэнийг одоогоор чангахан хэлчихэж чадахгүй байна. Учир нь түүний уршгаар бий болсон нөхцөл ямар ч ирак хүнд сайн юм бодог дуулахгүй байна. Яагаад гэвэл уг үйл явдал иргэний дайн биш юм аа гэхэд иргэний сөргөлдөөний эхлэлийг тавь чихав уу гэлтэй байгаа юм. Байдал хаашаа хазайхыг мэдэхийн тулд Иракийн сүүлийн үеийн улс төрийн амьдралд тохиолдсон үйл явдлуудад анхаарлаа хан дуулбал зохилтой. Тэгвэл тэнд хачирхалтай юмнууд болоод буй нь анзаарагдана

 

“Хариуцлага хүлээх чадвартай хүчтэй удирдагч” болохын нь хувьд сүүлийн жил үүдэд АНУ ихэд дэмжиж буй Ерөнхий сайд, шийт үндэстэн Нури аль-Малики үнэндээ “хоосонгүй” хүн бололтой байна. Харин түүний улс төрийн зорилго, ажлын арга барил нь Вашингтонд “ардчилсан” гэж нэрлэдгээс арай л өөр аж. Тэр ч бүү хэл, Иракийн энэ удирдагч удах тусмаа улам л Саддам Хусейнтэй адил болох нь хэмээн америк шинжээчид дүгнэхэд хүрээд байна. Өөрт нь тааламжгүй санагддаг улс төрчид рүү буудсан “үхлийн эскадрон”, суннит үндэстэн хүн амыг алж хядсан үйл ажиллагааг удирдахад энэ хүн идэвхтэй оролцсон нь 2010 онд Wikileaks сайтын ачаар илэрхий болсон юм. Энэ онд болсон сонгуульд ялагдмагцаа Малики улс төрийн сунжирсан тоглолт хийсний дүнд Батлан хамгаалах болон Дотоодыг хамгаалах яам, шүүхийн тогтолцоог хууль бусаар ганцаар хянах боломжтой болсон юм. Америкийн цэргүүдийг Иракаас бүрмө- сөн гаргаж дуусгах өдөр болоход Ерөнхий сайд маань араб дахинд байдаг л дарангуйлагчийн зиндаанд нэгэнт хүрсэн бүрэн эрхтэй болсон байв.

Улс орондоо сөрөг хүчин нь ямар байр сууринд байх тухайд ч тэдэнд л байдаг төсөөлөлтэй болоод амжсан байлаа. Тэгээд сүүлчийн америк цэргийн шилийг хармагцаа л Малики “ажилдаа” орох нь тэр. Юу хийхээ ч эртнээс төлөвлөчихсөн байж. “Үх лийн эскадрон” гээчийг Дэд ерөнхийлөгч Тарик альХашеми удирдсан гэж Ерөнхий сайдын талынхан зарлав. Үүнийгээ нотлох ба римт болгож Ойрхи Дорнодод уламжлал болсон ёсоор телевизийн бичлэгийг олон түмэнд үзүүлэв. Олон удаа аллага үйлдсэн болон засгийн эрхийг авахын тулд “завийг хөмрүүлэхийг” оролдсон тухайгаа Дэд ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан ихэд айж ширвээтсэн байдлаар ярьж буй нь уг бичлэгээс хараг дана. Үүнээс өөр ямар нэг нотолгоо үзүүлсэнгүй. Ингээд Дэд ерөнхийл өг чийг орон даяар эрэн сурвалжилж, түүний нөлөө бү- хий хамтран зүтгэгчдийн гэр рүү цэргийн хуягт техникүүд илгээв. Тухайн үедээ Хусейн яг ингэж ажилладаг байсан юм. Энэ ёс бус үйлдлээ зогсоохгүй бол ажлаа хийхгүй хэмээн Засгийн газар болон парламентад байгаа суннит үндэстнүүд эсэргүүцлээ илэрхийлэхэд Малики “халж сольж болохгүй хүн гэж байхгүй шүү” гэсэн утгатай хариулт өгч сүрдүүлсэн байна.

Гэхдээ Иракийн одоогийн Ерөнхий сайд Саддам шиг болох зай хол. Туршлага ч хуримтлуулж чадаагүйгээс Тарик аль-Хашемийг алдчихсан хэрэг. Тарик зугтаад Ира кийн умард нутагт байх Курдистанд очиж амжсан. Тусгаар тогтносон гэж хэлж болох энэ муж өөрийн гэсэн хууль, дэгтэй. Тэнд толгой хоргодох юмтай болоод Дэд ерөнхийлөгч улс орондоо болж байгаа үйл явдлыг дарангуйлал гэж нэрлэлээ. “Үндэстэн хий гээд улс орноо эвлэлдүүлэн нэгтгэх гэсэн бүхий л хүчин чармайлт үнс чандруу боллоо” гэж тэр хэлэв. Зүгээр ч нэг буугаад өгчихгүй, өөрийнхөө болон дэмжигчдийнхээ төлөө тэмцлээ үргэлжлүүлэхээ бас мэдэгдлээ. Ихэд хилэгнэсэн Малики оргодлыг эргүүлж тушаахыг күрдүүдээс шаардаад ёсоор эс болговол “хэцүүхэн юмтай учирна шүү” гэж айлгав. Түүгээр ч зогсохгүй Иракийн удирдлагад байгаа бас нэг нэр нөлөө бүхий суннит үндэстнээр оролдохоор шийдэв. Өөрийнхөө шууд удирдагч болох Ерөнхий сайдаа дарангуйлагч гэж нэрлэсэн Ерөнхий сайдын орлогч Салех аль-Мутлакийг албан тушаалаас нь зайлуулах оролдлого Парламентад хэдийнэ эхэлчихээд байгаа. Пар ламент нь Маликийн халаа санд байдаг болохоор энэ оролдлого удаан үргэлжлэх гүй байх магадлалтай. Ерөнхийдөө Ирак дахь улс төрийн нөхцөл байдал дараах байдалтай байна. Эрх мэд лийг күрд, суннит, шийтүүдийн хоо ронд тэгш хуваарилах тухай тохиролцоог “хогийн сав” руу шидчихэв.

Ерөнхий сайдад хоёрын хооронд хамтрагч, замын ханиуд хэрэггүй. Үүний харь Иракийн төв болон баруун хэсэгт байдаг суннитийн бүс нутгийнхан күрдийн адил автономит эрх олгохыг шаардав. Эдгээр бүс нутгийг төлөөлдөг улстөрчид улс орныхоо нөхцөл байдалд нөлөөлөх хууль ёсны чадвараа алджээ. Тиймээс тэд зэвсэгт дайчдын удирдагч болохоор шийдэж байх шиг байна. Одоохондоо төвийг сахисан байр сууриа хадгалж буй күрдүүд Иракаас улам бүр тусгаар болохыг хичээж байна. Хэрэв суннит, шийт хоё рын хооронд жинхэнэ дайн дэгдвэл тусгаар тогтнолоо зарлах сайхан боломж күрдүүдэд олдоно. Иракийн нефтийн үндсэн нөөц чухам күрдүүдийн нутагт, умард хэсэгт байдаг болохоор үйл явдлаас суннит, шийтийн аль нь ч удаан хөндий байж чадахгүй. Хэн нь ч яллаа гэсэн Багдад хэзээ нэгэн цагт нефтийн араас яваад л ирж таарна. Тэгэхлээр “Хэцүүхэн юмтай учирна шүү” гэж Малики хэлсэн нь илүү үг.

Энэ бүхий байдлаас ажихад ардчилал тогтоох тухай Барак Обамагийн дэврүүн мэдэгдлийн эсрэг, эргэлт буцалтгүй хуваагдах, иргэний дайн өдөөх зам руу Ирак улс явж байна. 22 хүний амийг авч одсон гэмт хэргийг үйлдсэнээ одоогоор хэн ч хүлээгээгүй байгаа. Уг үйлдэл нь Маликийн тэрг үүлсэн Засгийн газар улс орноо хяналтандаа байлгаж чадахгүй байна шүү гэдгийг хэн нэг нь, магадгүй суннитийн дайчид харуулах гэсэн хэрэг болов уу. Сүннитүүдийг дарамтлах гэж хэдийчинээ оролдвол төдийчинээ хохирол амсана гэдгийг ч сануулах гэсэн байж болох. Одоо ингээд талууд дайн хийх замд нэгэнт орлоо, тэдэнд саад хийхэд түвэгтэй. Болж буй үйл явдлыг Вашингтон сүрхий мэгдсэн байдлаар ажиж байна. Ирак дахь АНУ-ын ажиллагаа бүрэн нурж төгссөн гэх бодол Америкийн улстөрчид хийгээд цэргийнхний толгойноос салахаа байлаа. Хуучирсан, муу харийн дарангуйлагчийн сандал дээр шинэ, “өөрийн” дарангуйлагч төлжин бий болсны хариуцлагыг америк чууд үүрэхээс арга гүй. Үн дэснийхээ баялгийг арилжаад подхийтэл аж төрж байсан тогтвортой нэг улсын нутаг дээр хоорондоо дайсагнасан, хэн хэндээ амар заяа үзүүлэхгүй гурван улс бий болж тун магадгүй байна. Түүнээс гадна Ирак улс Ираны дагуур орон болж хувирч ч мэднэ. Нури аль-Малики чинь Махмуд Ахмадинежадын их анд нь төдийгүй нэгэн санаатан нь юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.