Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Саран хөхөө” эргэн ирлээ

 Ноён хутагт Д.Равжаагийн нутагтаа анх залан тоглуулж байсан “Саран хөхөө” жүжиг тайзнаа эргэн ирлээ. Эл жүжгийг зо хиолч А.Шартолгой шинэчлэн УДЭТ-т 2004 онд тоглож байсан юм. УДЭТ-ынхан 80 дахь жилийн үзвэрийн нээлтээ түүхэн жүжгүүдээр хийж байгаа ба хоёр дахь нь “Саранхөхөө” юм.

Жүжигт Саран хөхөөгийн намтраас гадна ноён хутагтын амьдарч байсан нийгэм, лам нарын амьдралыг харуулахыг зохиолч зорьсон аж. Говь мэргэн засгийн хошууны ноён Дагдандоржийн залуу хатныг манжийн амбан булаан авч, бие давхар болгосноор нутагтаа хятад цустай ноён суулгахгүй гэсэн хатан амиа хорлосон гэдэг.

Эл түүхээс сэдэвлэсэн “Саран хөхөө” жүжгийг ардын жү жиг чин Б.Мөнхдорж найруулж, уг жүжгийн хөгжмийг төрийн хошой шагналт Н.Жанцанноров бичжээ. Энэ удаа жүжгийн гол дүрд ардын жүжигчин Н.Сувд, гавьяат жүжигчин С.Сарантуяа, Б.Жаргалсайхан нар тоглож байна.


С.СЭРГЭЛЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.