Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сараа Якутад дуулна

Энэ жилээс эхлэн монголчууд якут ах дүү нартаа онцгой анхаарал хандуулах шинжтэй. Гуравдугаар сард Монголын бизнес, урлаг, соёл, боловсролын том десант Якутскт бууна гэж SakhaLife.ru сайтад мэдээлжээ. Монгол, Саха улсын хооронд эдийн засаг, соёлын холбоо тогтоож, найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой төслийн хүрээнд манайхан Сахад урлаг соёлын концерт зохион явуулахаас гадна якут оюутнуудыг Монгол, Сингапурын их сургуульд сурахад нь дэмжлэг үзүүлэх аж. Мөн тэнд “Made in Mongolia” дэлгүүр нээж, монгол хоолны газар барихаас гадна гэр нийлүүлэх санал хүртэл тавьсан ажээ. Якутуудыг Монголд ан хийж, загасчлах жуулчлалд урьж, хэрэв хүсвэл Сахад жуулчны бааз ч барьж өгөх гэж байгаа бололтой.
Ирэх гуравдугаар сарын 6, 11-нд Якутскт болох уулзалтын үеэр болох концертод П.Сарантуяа оролцож дуулах ба одоогоор гоцлол концерт хийх төлөвлөгөө байхгүй байгаа гэнэ.

С.Од

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.