Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Санчир гаригийн чичирдэг дагуул далайтай байх магадлалтай

Сансар огторгуйн уудамд амьдрал байгаа эсэхийг дэлхийн эрдэмтэд эртнээс судалж, анхааралтай ажиглаж ирсэн. Сүүлийн үед Ангараг гариг, Санчирын дагуул эрдэмтдийн анхаарлын төвд байна. Учир нь тэнд амьд биет байх магадлал өндөр.

Санчир гаригийн дагуул Энцеладын мөсөн гадаргуу дор далай байх өндөр магадлалтай гэж олон улсын сансар судлалын "Кассини" станцын эрдэмтэд саяхан мэдээлсэн. Сансрын орон зайд мөсөн урсгал үүсгэдгээрээ алдартай тэрхүү дагуул эрхэс тойрог замаар эргэлдэхдээ чичирхийлдэг нь мэдрэгдсэн байна. Энэ нь сансар дахь дулаан бүсээр дайран өнгөрдөг татах хүчний нөлөөтэй холбоотой аж.

Чичирхийллийн энергээс дулаан үүсэж, мөсөн гадаргуу нь хайлснаар тэнд ус бий болохыг үгүйсгэхгүй гэж судлаачид мэдээлсэн байна. Мөн цельсийн -198 градус хүйтэн ноёлдог Энцеладын гадар гуугийн мөсийг шинжилж, давс агуулж буйг нь өнгөрсөн онд баталсан бөгөөд мөсөн гадаргуу дор далай байх магадлал тун өндөр гэнэ.

АНУ, Италийн хамтарсан “Кассини– Гюйгенс” сансар судлалын төсөл нь 1997 оноос Санчир гаригийн дагуулуудыг судалж эхэлсэн бөгөөд өнгөрсөн есдүгээр сард сансрын тойрог замын олон улсын станцад өндөр хүчин чадалтай дуран бүхий төхөөрөмж байрлуулсан нь Энцеладыг нарийвчлан ажиглах боломж бүрдүүлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.