Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжив

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.
Байнгын хороо дэмжсэн тохиолдолд уг хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргахаар боллоо.
Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто зам нь Монгол Улсын босоо тэнхлэгийн гол зам, Азийн авто замын сүлжээний Монгол дахь АН-3 чиглэлийн нэг хэсэг юм.
Бүс нутгийн замын барилгын ажлыг гүйцэтгэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай 43,1 сая ам долларын /Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл/, БНСУ-ын Экспорт, импорт банктай 23,9 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, БНХАУ-ын Засгийн газартай 1,5 сая ам долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийг тус тус байгуулсан.
Энэ зам баригдсанаар АН-3 чиглэлийн Монгол дахь хэсэг хатуу хучилттай замаар бүрэн холбогдох юм.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.