Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сантад илгээсэн 100 жилийн өмнөх захидал

 Бяцхан охин Ханна Ховард дүү Фрэдтэйгээ хамтран бичиж, 1911 онд Сантад илгээсэн захидал олджээ. Ирландын Дублин хотын оршин суугч Жон Бирн гэрийнхээ хогшлийг цэгцэлж байгаад олсон уг захидлыг Дэлхийн дээд амжилтын академи Сантад илгээсэн захидлуудаас хамгийн эртнийх болохыг тогтоожээ. Сантагаас зул сарын баярын өдөр юу авах хүсэлтэйгээ бичсэн захидлыг ээж нь хадгалсан байжээ.

Хачирхалтай нь захидал байшинд гарсан галын үеэр шатаагүй үлдсэн гэнэ. Ховардынхны байшинг ноён Бирн онд худалдан авсан хэдий ч саяхныг болтол эл захидлыг огт анзаараагүй аж. Байшинд гарсан галын талаар Жон Бирн “Би захидлыг номын шүүгээнээс олсон юм. Гал гарах үед номын шүүгээ ч бас галд автсан. Гэхдээ захидал байсан хэсгийн нөгөө талаас шатсан байсан” гэж “Irish Times” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

1900 оны зул сарын баярын өдөр төрсөн Ханна Ховард захидалдаа “Би хүүхэлдэй, юүдэнтэй усны хүрэм, бээлий, алтан зоос, мөнгөн зүүлт, том чихэр, чихрээр бүрсэн алим авмаар байна” гэсэн байжээ.

О.УНДАРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.