Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сансарт ниссэн нохдын тухай хүүхэлдэйн кино бүтээжээ

    Белька, Стрелка гэдэг хоёр нохой 1960 онд Зөвлөлтийн сансрын хөлгөөр сансарт нисч, эх дэлхийдээ эргэн ирснээр сансрын аяллаас эсэн мэнд ирсэн анхны амьтад болсон билээ.
Түүхэнд нэрээ үлдээсэн нохдын сансарт нисэх даалгавараа хэрхэн биелүүлж байгааг өгүүлсэн 3D технологи бүхий  “Белька, Стрелка: Сансрын ноход” хүүхэлдэйн кино нээлтээ хийв. Сансарт ниссэн нохойг Москвагийн гудамжнаас барьж, эрдэм шинжилгээний газар аваачин сансарт нисгэх сургалтад хамруулсан байна. Ингэхдээ тэдэнд туршилтын олон янзын шинжилгээ хийж байгааг энэ хүүхэлдэйн кинонд харуулах юм. Сансрын нисэгч ноход сансарт нисч, задгай сансарт гаран Зөвлөлтийн “Спутник” сансрын хөлгийн зай хураагуурыг солих зэрэг даалгавар биелүүлдэг байна. Амралтын өдрөөр нээлтээ хийсэн хүүхэлдэйн киног бүтээхэд 5,4 сая доллар зарцуулжээ. “Энэ бүтээл Зөвлөлтийн улс төрийн байдлыг эргэн дурсахдаа биш нөхөрлөлийг харуулахыг оролдсон гайхалтай түүх” гэж хүүхэлдэйн киног найруулсан Святослав Ушаков ярьжээ.
Сансрын аялалд гарсан хоёр нохой 1960 оны наймдугаар сарын 20-нд эх дэлхийдээ эсэн мэнд эргэн ирсэн билээ. Энэ ноход нислэгийн дараа хэрхэн аж төрж байсан нь тодорхой бус ч гэлээ үсэн хойно нь тэднийг Москва хотын сансрын музейд үзмэр болгосон байна. Харин хүүхэлдэйн кинонд үлгэр үргэлж аз жаргалтай төгсдөгийн адилаар тэр ноход амар сайхандаа жаргаж буйг харуулжээ.
С.Отгонбаяр"Монцамэ"

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.