Хамгийн муу жүжигчинд олгодог “Алтан бөөрөлзгөнө”- ийг “Оскар”-ын шагналтай хослуулсан цөөн эмэгтэй жүжигчдийн нэг нь Сандра Баллок. Тэрбээр “Алтан бөөрөлзгөнө”-нөөс татгалзаж байгаагаа өчигдөр мэдэгджээ. Энэ тухайд тус наадмыг санаачлагч Жон Уилсон “Өмнө нь энэхүү шагналаас татгалзсан хүн гарч байгаагүй ч бид шагналаа буцаан авахад бэлэн байна. Манай наадмын ялагчдад гардуулдаг цом тийм ч үнэтэй биш. Цом ердөө л 4.8 долларын үнэтэй” гэжээ.
О.Ундармаа
0

0

0

0

0

0

0

0 Сэтгэгдэл